Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Netflix-ийн алдарт бүтээл болох Physical Asia шоунд Азийн 8 улс орон оролцсон билээ. Дэлхий даяараа Physical Asia шоугаар амьсгалсаар сарын хугацаа өнгөрлөө. Монголын 6 залуугаараа бахархаж, бахдсан энэ хугацаанд Улсын арслан Б.Орхонбаяр, тулаанч Энх-Оргил, жүдочин А.Адъяасүрэн, волейболчин Г.Хандсүрэн, сагсчин Э.Дөлгөөн, циркчин Э.Лхагва-Очир нар үнэхээр бяр чадал, ур ухаан, тэсвэр тэвчээр, сэтгэлийн хүчээрээ эрхгүй ялгарч чадлаа.
Шоу өндөрлөж Монгол улс дэд байрт орсон нь дэлхийд үнэлэгдэв.
Шоуны талаар оролцогч Э.Дөлгөөн өөрийн цахим хуудастаа сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр "Physical Asia шоу нэвтрүүлэгт эх орныхоо нэрийг өндөрт өргөн оролцож, хоёрдугаар байр эзэлсэндээ туйлын их баяртай байна. Энэхүү амжилтын төлөө хамтдаа зүтгэж, хичээл зүтгэл, сахилга бат, эв нэгдлээрээ жишээ болсон багийнхандаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ амжилт бол зөвхөн багийн ялалт бус — өв соёл, түүхэн уламжлалт хүч, монгол хүний хийморь -ур ухаан дэлхийд үнэнээр тунхаглагдсан мөч байлаа.
Бидэнтэй хамтран ажиллаж, олон улсын түвшинд өөрсдийгөө харуулах боломж олгосон @spark_agency_mongolia .
Нэвтрүүлгийн туршид биднийг дэмжиж, урам хайрласан үзэгчид, дэмжигчид та бүхэндээ хамгаас их талархаж байна.
Энэ бол маш том туршлага байлаа.дараагийн өндөрлөг рүү тэмүүлэх аяллын эхлэл билээ, Дайчид мориндоо!" гэжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
