Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” өнөөдөр Төрийн ордонд болж өндөрлөлөө.
Тэгвэл уг чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөдөлмөр нийгмийн, хамгааллын сайд Х.Булгантуяаг хурлаас хоцорсон хэмээн хатуу сануулга өгчээ.
Тэрбээр "Хурлаас байнга хоцорч орж ирдэг сайд нар байх юм. Та нар бусдыг хүндэтгэж бай. Чи бос, Х.Булгантуяа, энэ хүмүүсээс уучлалт гуй. Та нар битгий ингэж хурлаас хоцорч бай" хэмээн Х.Булгантуяаг загнасан байна. Үүний дараа Х.Булгантуяа сайд чуулсан олны өмнө уучлалт хүссэн юм. ХНХ-ын сайд Х.Булгантуяа энэ талаараа "Өнөөдөр Засгийн хурлаар Төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааны тухай хуулийн төслөө хэлэлцүүлээд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч бүрэлдэхүүний уулзалтад хоцорч ороод улсынхаа тэргүүнд загнуулчихлаа. Хүрэлцэн ирсэн бүсгүйчүүд минь хоцорсонд уучлаарай" хэмээн мэдэгдсэн байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
