Гуравдагчдын орон зайд “хөдөлж” буй нэгдлүүд

Гуравдагчдын орон зайд “хөдөлж” буй нэгдлүүд

Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй улс төрийн 37 нам байгаа нь манайд “Олдоод өлдөнө” гэгч боллоо гэх. Уг нь ардчилсан тогтолцоот нийгэмд улс төрийн нам олон байж эрүүл өрсөлдөөн байх учиртай. Гэхдээ явцуухан эрх ашгийн үүднээс үйл ажиллагаа явуулдаг, өөрийн үзэл баримтлалгүй цүнхний намууд бусдынхаа нэр хүндэд харшилдаг тал ч байдаг. Нам байгуулж болно. Гагцхүү хэн гэгч нь ямар зорилгоор байгуулав гэдэгт л учир бий. Өнөөдөр эрх баригч намын бодлогыг буруу ч, зөв ч дагадаг, тэдний халаасны намууд, зөвхөн сонгуульд зориулагдан байгуулагдсан, хэн нэгэн өрсөлдөгчийг “намнах”, тойрог худалдах зэргээр байгуулагдсан намууд ч байна. Гэхдээ улс төрийн намууд бултаараа ийм биш. Тэгэхээр айсуй сонгуульд эдгээр гуравдагчдаас нөлөө үзүүлэх, парламентын түвшинд суудал авах магадлал бүхий ямар намууд байна вэ гэх асуулт зүй ёсоор урган гарна. Улс төрийн нам бол нэгэн эрх ашиг дээр үзэл бодлоо уралдуулж байгаа нэгдэл юм. Манай улсын гуравдагчдын орон зайд ямар нэгдэл байна вэ гэдгийг тодорхойлж үзье. Иргэд олон нийт дараах намуудыг явуулж байгаа үйл ажиллагаа, бодлого, болон рейтингийг ийн нэрлэж байгаа нь тийм ч хол зөрөхгүй үзүүлэлт болов уу.   

АРДЧИЛЛЫН ӨВӨГ БОЛСОН НАМУУДЫН НЭГДЭЛ

Тухайлбал, саяхан “Үндэсний эвсэл”-д нэгдсэн МҮАН бол олон жил улс төрийн үйл ажиллагаа таслаагүй ардчиллын өвөг гэж болох намуудын нэг. Цагтаа Н.Энхбаярын дэмжлэгтэй Засгийн газарт хамтарч, УИХ-д бүлэгтэй явсан гэхээр нэгийг хэлэх байх. Ногоон намын тухайд 1990 онд байгуулагдсан, Сонгуулийн саналын хуудсанд гуравдугаарт эрэмбэтэй хүчин. Ногоон намын хувьд урьд өмнө тэгтлээ сонгуульд ялах тухай шунаж байгаагүй нь цаанаа хөрөнгө мөнгөтэй холбоотой гэдэг. Уг намыг эзэмшигчид сонгууль бүрээр нэр дэвшиж яваад гэнэт нэрээ татдаг нь цаанаа учиртай байж таарна. Харин одоо Н.Номтойбаяр жинхэнэ утгаар нь ашиглахаар уг намыг авч, МҮАН-тай нэгтгэн, “Үндэсний эвсэл” байгуулсан. Улс төрийн талаас, тэр тусмаа хор талаасаа нэлээд туршлагатай нөхөд уг эвслийн хойморт ил далд суугааг эх сурвалж хэлнэ лээ.  

ҮНДЭСНИЙ АРДЧИЛЛЫГ БАРИМТЛАГЧ ЭХ ОРОНЧДЫН НЭГДЭЛ

Шинэ тутам байгуулагдсан намуудаас гэвэл ШИНЭ намыг зүй ёсоор нэрлэх болов уу. Тус нам нь хэдийгээр отгон намуудын нэг ч 2019 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд өөрийн гэсэн хуулийн төсөлтэй оролцсон догь нөхөд. Дэргэдээ Эрдэмтдийн зөвлөл байгуулан, улс төр, нийгмийн чиглэлд 18 хувьсгал санал болгон ажиллаж байгаа үндэсний ардчилсан үзэл бүхий эх орончдын нэгдэл гэж нэрлэж болохоор. Яагаад гэхээр олон арван иргэний нийгмийн байгууллагыг зангидан ажиллаж байгаа юм. Гуравдагчид нэгнээ уриалан дуудаж байхад хөдлөхгүй байгаа нь үзэл бодолдоо үнэнч байгааг илтгэнэ. Өдгөө даргаар нь доктор Цэндсүрэнгийн Гантулга ажиллаж, үндэсний үзэл бүхий эх орончид болон эрдэмтэн мэргэдээр эгнээгээ тэлж байгаа нь томоос том санаа агуулж байгааг харуулна. Тус нам нь Сонгуулийн саналын хуудсан дээр 33-т эрэмбэтэй отгон намуудын нэг боловч үзэл баримтлал, бодлогоороо олонд танигдсан бололтой юм. Уг нь анх Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам хэмээн байгуулагдсан ч Улсын дээд шүүхийн нэгдүгээр сарын 22-ны тогтоолоор ШИНЭ нам болгон, нэрээ өөрчилжээ.

С.БАЯРЫН БАЙГУУЛСАН ЭРЭЭВЭР ХУРААВРЫН НЭГДЭЛ  

Уг нь ИЗНН сонгуулийн саналын хуудасны дөрөвдүгээрт эрэмбэтэй ч улс төрийн үйл ажиллагаа идэвхтэй явуулсангүй. Тус намын дарга Ц.Ганхуяг консулаар томилогдон явсан учраас намын даргын ажлыг Б.Батбаатар уламжлан залгуулах болсон. Гэвч тэд өөрийн гэх тодорхой бодлого байхгүй гуравдагчдыг өөртөө ирж нэгдэхийг уриалчихаад сууж байна. Өөрөөр хэлбэл бусдын хүчийг авах гэсэн санаа. Уг намыг 2000 онд Ерөнхий сайд асан С.Баяр С.Зориг агсны дүү С.Оюунаар дамжуулан, АН-ын саналыг хуваах зорилгоор байгуулж байсан түүхтэй. Бас чиг УИХ, Засгийн газарт төлөөллөө илгээж байсан эрэмбэтэй улс төрийн хүчин. Даанч тодорхой бодлого явуулахгүй байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар МАН болон АН-аас мандат авч чадахгүй нөхөд ч айсуй сонгуулиар тус намын нэр дээрээс өрсөлдөх магадлалтай, эхнээсээ очих сураг бий. Өөрөөр хэлбэл одоогийн байдлаар ИЗНН эрээвэр хурааврын нэгдэл болчихоод байна.

ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ МЭДЭХГҮЙ Ч ЭЗДЭЭР НЬ ТАНИХ НЭГДЭЛ  

Сүрхий үйл ажиллагаа явуулдаггүй, тодорхой бодлого танилцуулж, үзэл баримтлал дэлгээгүй ч олны анхааралд байдаг намууд бий. Тухайлбал, БНН байна. Магадгүй, үүсгэн байгуулагч дарга Б.Жаргалсайхан нь олны өмнө хэл ам болж явдгаар нь таньдаг байж болох юм. Өөрөөр хэлбэл эзнээр нь дамжуулж намыг нь мэддэг. БНН-ын хувьд сонгуулийн саналын хуудсан дээр есдүгээрт эрэмбэтэй. Сонгууль бүрээр эвсэж, хамтарч байдаг ч төдийлөн амжилт олж байсан түүх байхгүй. Арга ч үгүй. Тодорхой мөрийн хөтөлбөр дэвшүүлж байсан нь үгүй. Нөгөө талаар намынх нь дарга Б.Жаргалсайхан нь сонгогчдоо байнга загнаж зандарч сурталчилгаа хийдэг учраас амжилт үзүүлдэггүй гэх олны яриа байдаг. Мөн Ард түмнээ хайрлая намыг Л.Гүндалайгаар, Э.Бат-Үүлээр дамжуулан Гэр хорооллын хөгжлийн нам зэрэг цөөнгүй намуудыг эздээр нь дамжуулан таньдаг.

УИХ-Д СУУДАЛТАЙ Ч ЭРХ БАРИГЧДЫН ҮЗЭЛ БОДЛЫН НЭГДЭЛ

Өдгөө гуравдагчдаас парламентад суудалтай ганцхан нам байгаа нь ХҮН. Парламентад суудалтай нам учраас хүссэн хүсээгүй олны анхааралд явж ирсэн. Орон нутаг, нийслэлийн өөрөө удирдах байгууллагад төлөөллөө суулгасан гэхээр яах аргагүй гуравдагчдын орон зайг төлөөлж байгаа улс төрийн хүчний тоонд зүй ёсоор орно. Хамгийн гол нь 2020 оны сонгуульд эвсэл болон орохдоо мэдлэг боловсролтой, өөрийн гэсэн үзэлтэй залуусын нэгдэл хэмээн сурталдаж байсан ч намынх нь дарга парламентад орж ирсэн цагаас хойш эрх баригч МАН-ынханд үйлчилж эхэлсэн нь үзэл бодлоо дагаж, саналаа өгсөн сонгогчдынхоо голыг нь гогдоход хүргээд байгаа. Өнгөрөгч хугацаанд эрх баригчдын олон томоохон акцыг дэмжиж ирснийг ард түмэн мэднэ. Энэ удаагийн сонгуулиар ч тэд эрх баригчдыг дэмжиж оролцож болох юм. Гэхдээ ХҮН парламентад суудалтай нам гээд дарга Т.Доржханд нь сууж байгаа ч үнэн хэрэгтээ ХҮН биш эвслийн төлөөлөл юм.  Тодотговол, өнгөрөгч 2020 оны сонгуульд ХҮН нь Монголын Социал Демократ нам, Зүй ёс намуудтай “Зөв хүн электорат” эвсэл болж орсон учраас Т.Доржханд нь ХҮН-ын төлөөлөл биш эвслийн төлөөл юм. 

ЦҮНХНИЙ НЭГДЭЛ

Гуравдагчдын орон зайд албан ёсоор тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй, бодлогоо танилцуулдаггүй намууд гэж бий. Тэднийг хаа хамаагүй тэмцэл илэрхийлж, хэнийг хамаагүй харааж зүхэж явдаг нэгдэл гэхэд болно. Үүнийг уншигч та бүхэн мэдэх учраас нэрлэхийн хэрэггүй биз. Өөрийнхөө хүрч чадах албан байгууллага, албан тушаалтны өмнө очиж, хараал зүхэл урсгаж явдаг “од” дарга нар ч бий. Зарим нэг нь албан ажил явуулах оффис ч байхгүй. Тамга тэмдгээ цүнхэлчихээд улс төр хийж явдаг нь цөөн биш шүү дээ. Тэдэнд үзэл баримтлал байхгүй. Өөрийн гэсэн тодорхой чиг баримжаа, мөрийн хөтөлбөр байхгүй гэдгийг нэгэн судлаач хэлсэн байдаг. Бас чиг эрх баригчдын хүрээнд томоохон үйл явдал болоход очоод хувь хишиг хүртчихдэг тал ч бий.  

С.БАЯР

С.Баярцогт АН-ын генсек болж “Рио Тинто”-гийн хэлэлцээрийн баг Монголд ирэх цуутай өдрүүд

6 цаг 22 мин

Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ

9 цаг 16 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

12 цаг 1 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

13 цаг 22 мин

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

13 цаг 47 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

14 цаг 21 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

14 цаг 51 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

15 цаг 14 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

Уржигдар 17 цаг 14 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

Уржигдар 15 цаг 01 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Уржигдар 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

2026-05-05

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

2026-05-05

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

2026-05-05

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

2026-05-05

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

2026-05-05

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

2026-05-05

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

2026-05-05

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

2026-05-05

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

13 цаг 22 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Уржигдар 10 цаг 44 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

2026-05-05

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

2026-05-05

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

14 цаг 21 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

Уржигдар 15 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

14 цаг 51 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

2026-05-05

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

2026-05-05

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

Уржигдар 17 цаг 14 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

2026-05-05

Сурталчилгаа