Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Энэ жилийн Грэммигийн шагнал гардуулах ёслол дээр зарим алдартнуудын “этгээд, муухай” хувцаснууд хамгийн их анхаарал татлаа. Тухайлбал улаан хивсний гоёмсог, уламжлалт хэв маягийг баримталсан Хэйли Бибер, Мэдисон Бир нараас ялгаатай нь Чаппелл Роан, Бад Банни, Билли Айлиш зэрэг уран бүтээлчид загварын хүлээлтийг эвдсэн, санаанд оромгүй сонголтоороо илүү мартагдашгүй байв.
Ялангуяа Билли Айлишийн Hodakova брэндийн дахин боловсруулсан эрэгтэй өмднөөс бүтсэн хувцас нь гоо сайхны уламжлалт ойлголтыг аргагүй эвджээ.

Мөн Чаппелл Роан 1998 оны анхны дуулиант загварыг шинэчлэн бүтээсэн, хиймэл хөхний толгой бүхий Mugler брэндийн захиалгат даашинз өмссөн эрхгүй олны анхаарлыг татлаа.

Загварын ертөнцөд “муухай” гэдэг нь хүний мөн чанарт илүү ойр, харин ч сонирхолтой байдгийг Миучча Прада олон арван жилийн турш харуулсаар ирсэн билээ. Дээрх алдартнууд чамин, хээнцэр, сонгодог хэв загвараасаа уйдаж, энгийн хэрнээ эрс шинэчлэлт хийсэн нь улаан хивсний ёслолыг бүр л гайхалтай болгож чаджээ.


Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
