Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Усны газрын дарга З.Батбаяр Оюу Толгойг тойрсон усны төлбөрийн асуудлаар нэлээн ширүүн байр суурь илэрэхийллээ. Тэрээр "Банкууд хүртэл ус бохирдуулсны төлбөр төлж байхад жилд 10 гаруй сая м.куб ус ашигладаг Оюу Толгой компани ус ашигласны төлбөрийн тухай асуудлаар бамбай хийж, бохирдуулсны төлбөрөөс бултах үйлдэл гаргаж байгаагаасаа ичих хэрэгтэй.
Ус бохирдуулсан, ашигласан гэх ойлголт чинь хольж, хутгах аргагүй хоёр тусдаа асуудал!!! Ерөнхий сайд асан Г.Занданшатар ус бохирдуулсны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй Оюу Толгой компанийг ус бохирдуулсны төлбөрөө төлөхгүй бол ус ашиглуулах эсэх асуудлыг хөндөнө гэсэн хатуу байр суурийг илэрхийлсэн. Гэтэл Г.Занданшатарыг огцруулсны дараагаас зориуд иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж, ус бохирдуулсны төлбөрөөс зайлсхийхээр санаархлаа" хэмээх мэдээллийг өглөө.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
