Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Никитоны Баачка Э.Одгэрэлийгээ урдаа зогсоон нэгэн тайзнаа хамтдаа байх performance энэ жилийн Валентины өдөр тохиох нь ээ. "Би чамд хайртай-2" кинон дээр одоогийн Төрийн соёрхолт Д.Болд, "Mongol Khan" Г.Эрдэнэбилэг нар хамтарсан бол "City of Love" тэднийг дахин нэгтгэв. Дэлхийн хүсэмжит залуу болоод байгаа Physical Asia шоуны оролцогч,нугараач Э.Лхагва-Очир энэ үдэш бүсгүйчүүдийн харцыг булаана.

Их хотод ойр мөд болоогүй тансаг халуухан уянгалаг үдэш болно гэдэг нь Д.Болд, Баачка, Наагий нарын хитүүдээр илэрхийлэгдэж хөтлөгчид нь ч Luxury бүсгүйчүүд топ Э.Одгэрэл жүжигчин О.Дөлгөөн нар байх нь ээ. Тайзны жүжиглэлтээрээ дэлхийд гайхуулж яваа жүжигчин О.Дөлгөөн, ялдамхан, харсан сонссон хүн зорилгоо марттал ярьдаг Э.Одгэрэл нар тун сонирхолтой хөтлөлт хийх биз. Энэхүү тансаг зэрэглэлийн шоуны тасалбарын үнэ 999 мянган төгрөг бөгөөд овжин залуус дурлалт бүсгүйдээ тэвэр дүүрэн сарнай бэлэгтэйгээ хамт илгээн дурлалын дуэт явагдаж байгаа нь манай хотын соёлын амьдрал шинэ залуу, амбицтай ноёдоор цусаа сэлбэж мөнхүү хавар айсуйн дохио гэлтэй. Валентины баярыг ийм мэдрэмжтэй зохион байгуулж их хотод шинэ хэмнэл нэмж буйд мэдрэмжтэй юмаа л гэе дээ. Хамгийн сайхан нь хайрын баяр хайрттайгаа өнгөрүүлэх мөч шүү дээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
