Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Үндэсний алтан цомын “Бүх оддын барилдаан”-д оролцох 14 бөх өчигдөр /2024.03.11/ хоёр багт хуваагдсан билээ.
Даян аварга Н.Батсуурийн багийг улсын гарди Д.Рагчаа дасгалжуулах бөгөөд бүрэлдэхүүнд нь улсын заан Б.Бат-Өлзий, гарди Ц.Бямба-Отгон, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, начин Д.Амарсайхан, Э.Сумъяабат, Э.Батмагнай нар багтжээ.
Тэгвэл улсын аварга П.Бүрэнтөгсийн багт аварга О.Хангай, улсын арслан Р.Пүрэвдагва, заан Б.Пүрэвсайхан, М.Лхагвагэрэл, харцага О.Мөнх-Эрдэнэ, С.Сүхбат нарыг сонгожээ.
Энэ үеэр урлаг, спортынхноос бүрдсэн холимог оддын барилдаан зохион байгуулагдана.
Уг барилдаанд урлаг, спортоор олны танил болсон арван хүн тав таваараа хоёр баг болж, хуваагдсан юм. Багуудыг үзэгчдээс хамгийн олон санал авсан улсын аварга О.Хангай, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар нар дасгалжуулна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
