Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газарт хэн хэн багтах нь өнөөдрийн гол сэдэв. Хуучин сайд нараа үлдээж, зарим сайдыг шинээр томилох хувилбар үнэнтэй хамгийн дөхүү нь.
Тэгвэл шинэ сайдуудаас гарцаагүй тодорхой болоод байгаа нэг томилгоо бол Тэргүүн шадар сайдын алба. Одоогийн Ж.Энхбаяр сайдын хариуцаж буй албан тушаал. Засаг дотроо ранкаараа дээгүүрт орно. Ерөнхий сайдаа орлох хэмжээний Шадар сайдын суудлыг засагт хамтрах Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярт өгөх нь бараг тодорхой болсон. Өмнө нь Н.Номтойбаяр хэд хэдэн удаа Г.Занданшатар л биш бол өөр Засагтай хамтрахад бэлэн гэж байсан удаатай.
Хөрөнгө орлогын мэдүүлэг
Нийт орлого: 2,000,000,000 төгрөг
Орон сууц: 1
Үйлчилгээний зориулалттай байгууламж: 1
Авто зогсоол: 2 байгаа бөгөөд эдгээр бүх барилга байгууламж нийлээд 1,543,500,000 төгрөг юм.
Тээврийн хэрэгсэл: Жийп болон туулах чадвар өндөр,Suzuki, Grand vitara- 1,Суудлын жижиг машин,Mercedes Benz, MERS- 1,Том оврын ачааны машин,Mercedes Benz, ACTROS-4150K- 1,Том оврын ачааны машин,Mercedes Benz, UNIMOG-1300- 1,Том оврын ачааны машин,Mercedes Benz, UNIMOG-1300- 1,Том оврын ачааны машин,Mercedes Benz, ACTROS-4150K- 1,Суудлын жижиг машин,Mercedes Benz, G500- 1,Суудлын жижиг машин,Mercedes Benz, G350- 1,Суудлын жижиг машин,Mercedes Benz, 450- 1,Том оврын ачааны машин,Mercedes Benz, UNIMOG-1300- 1,Суудлын жижиг машин,Mercedes Benz, G500- 1,Суудлын жижиг машин,Mercedes Benz, GLE 400- 1,Жижиг оврын ачааны машин,Mitsubishi, TREDIA- 1,Суудлын жижиг машин,Mercedes Benz, G500- 1,Том оврын ачааны машин,Mercedes Benz, ACTROS-4150K- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Land Rover, Range Rover- 1
Тээврийн хэрэгсэл нийт дүн: 3,443,000,000 төгрөг
Газар: 120,000,000 төгрөгийн үнэтэй ашиглах-1 га-1
Мал: 0
Үнэт эдлэл: 0
Хадгаламж: Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах дансанд 104 сая төгрөгийн хадгаламж
Авлага: 0
Компани, нөхөрлөл хоршоонд оруулсан хувь: 0
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
