Засгийн газарт дархлагдсан

Засгийн газарт дархлагдсан "гулсуурын" сайд нараас хэн, хэн үлдэх вэ?

Монгол Улсын Засгийн газар есөн сарын дараа дахин солигдлоо. Засаг солигдох бүрд шинэ Ерөнхий сайдыг налж сайд, дарга нарын томилгоо горилогчид саарал ордон дотор марафонд гүйдэг жамтай. Өчигдрийн байдлаар гэхэд л гурван давхрын коридор тэр дундаа УИХ-ын дарга асан Б.Амарбаясгалангийн өрөө ачаалал ихтэй байлаа. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн С.Амарсайхан нарын өглөөний ээлжийнхэн Засгийн бүтэц бүрэлдэхүүний талаар уулзсан бол орой 20 цагийн орчимд Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын гишүүдийн уулзалтаар үргэлжилсэн. Зарим нь сайдын суудалд горилж, зарим нь суудлаа хадгалж үлдэхийг мэрийгсэд мэдээж шинээр сайдын суудалд тухалчих хүсэлтэй гишүүд хурд, хүч сорин гүйлдэж байна.

Үе үеийн Засгийн газарт огт хөдөлгөөн ордоггүй “дархлагдсан” хэд хэдэн сайдууд бий. Тэдний сул тал нь “мөнгөтэй”.

Тухайлбал, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан. Дорноговь аймгийг өөрийн вант улс болгосон “бузгай” баян хүн. Учир нь Дорноговьд нүүрсний уурхайтай, Дорноговь аймгийн нүүрсний уурхайнуудын нүүрсийг Ханги боомтоор гаргах хувийн төмөр замтай. Гэсэн мөртлөө Зам тээвэр хөгжлийн сайд. Ашиг сонирхлын зөрчилтэй сайдуудын жагсаалтыг тэргүүлсээр ирсэн.

Тэрбээр 2024 оны сонгуульд намдаа асар сайн хандив өгсөн агуулгаараа төрийн тэргүүнтэй тохирч, сайдын суудалдаа дархлагдсан. Ерөөс төмөр замын асуудалд өөрийнхөө хувийн эрх ашгийг эхэнд тавьсаар ирсэн Б.Дэлгэрсайхан сайдын сэнтий суудал хийгээд ааш авирыг хэн ч хүчрэхээ больсон гэдэг. Одоо Н.Учралын Засгийн газарт ч Зам тээврийн сайдын сэнтийдээ улиран томилогдох товтой байгаа.

Б.Дэлгэрсайхантай хамт дархлагдсан дараагийн сайд бол Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн. Тэр мөн л МАН-ын хамгийн хөрөнгөлөг сайдуудын нэг. УИХ-д төр түлшилцээд 20 шахам жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд улсад хөрөнгө оруулалт, ард түмэнд ашигтай бодлого хэрэгжүүлэхээс илүү өөрийн бизнесийг өргөжүүлж их хотын нэг хэсгийг бетонон ширэнгэ болгосон.

Тэрээр Монгол Улсын Засгийн газрын сайдаар таван жил ажиллаж байна. Тодруулбал, 2016-2017 онд Сангийн сайдаар, 2022 оноос өнөөдрийг хүртэл Эрчим хүчний яамыг толгойлж яваа. Түүнд бас хэн засгийг удирдаж хэдэн удаа солигдох бол асуудал биш. Энэ хоёр хүн хоёулаа МАН-ын гол санхүүжүүлэгчид гэгддэг. 

Удаах сайд нь Б.Батцэцэг. Ерөнхийлөгчийн хатан “хөзөр” түүний хувьд Гадаад харилцааны сайдаар ажиллаад 4 жил болж буй. Энэ үзүүлэлтээрээ тэрбээр 1990 оноос хойших сайд нар дотроо 2000-2004 онд Гадаад харилцааны сайдаар ажилласан Л.Эрдэнэчулуунтай эн зэрэгцэж буй. Сүүлийн 20 жилд түүн шиг бүрэн эрхээ гүйцэд эдэлсэн сайд гараагүй гэсэн үг.

Өмнө нь 2016-2020 онд Гадаад харилцааны дэд сайдаар ажилласныг нь тооцвол тэрбээр энэ яамны удирдах түвшинд 10 дахь жилдээ ажиллаж байна.Карьерын хувьд 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн Гадаад сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн даргаар 2 жил ажилласнаас өөр төрд ажилласан туршлагагүй, бизнесийн салбараас намаар дамжин Гадаад харилцааны дэд сайд болж байв. Дэд сайд, сайдаар ажиллахдаа 3 Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллан, улс орныхоо алтан аргамжийн бодлогыг зангиджээ.

Түүний талаарх хамгийн том таагүй факт нь сайд болсноосоо хойш гурван компаниараа 35 тендерээр 12,7 тэрбумыг авсан тухай сэдэв. “Мөнхийн үсэг”, “Монгол үнэтцаас, хэвлэл”, “Аз хур” хэмээх гурван компаниараа дамжуулан, 2014-2020 оны хооронд 41 тендерт ялж, нийт 3 тэрбум, 259 сая төгрөг авсан”, “2020 оноос 2023 оны хооронд гурван компаниараа 32 тендерт ялж, 2.8 тэрбум төгрөг авсан” гэх мэт мэдээлэл хэвлэлд гарч байжээ.

 

Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 2582 хүн гарын үсэг зуржээ

19 мин

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар Ц.Сандаг-Очирын нэр яригдаж байна

58 мин

Засгийн газарт дархлагдсан "гулсуурын" сайд нараас хэн, хэн үлдэх вэ?

1 цаг 46 мин

Супер од Jennie дотуур хувцасны Frankies Bikinis-тай хамтран ажиллаж, зуны уур амьсгал мэдрүүллээ

2 цаг 41 мин

Тэргүүн шадар сайдад горилж буй Н.Номтойбаяр 2 тэрбумын орлоготой, 3,4 тэрбум төгрөгийн автомашинтай

3 цаг 44 мин

Алдарт жүжигчин Angelina Jolie удаан хугацааны дараа олны өмнө ил гарлаа

4 цаг 15 мин

"Алтан цом"-д Э.Батмагнай 34 барилдаан хийж 32 даваа аваад байна

5 цаг 25 мин

Алдарт Селин Дион хүнд өвчнөө ялан дийлж дөрвөн жилийн дараа тайзанд дахин гарах болсноо зарлалаа

5 цаг 36 мин

Мухардалд орсон Б.Энхбаярын эцсийн найдвар нь Б.Ганхуяг

6 цаг 29 мин

"Хатан Туулаа хамгаалъя" хөдөлгөөнийхөн жагсаал зохион байгуулна

7 цаг 10 мин

Б.Жаргалан: Туулын хурдны замыг анх аав санаачилж байсан нь үнэн. Аав бид хоёр Хатан Туулаа хамгаалъя хөдөлгөөнд нэгдэж байгаа

7 цаг 34 мин

УРЬДЧИЛСАН ПРОГНОЗ: Н.Учралын кабинетад ХЭН, ХЭН сайдаар багтах вэ?

7 цаг 52 мин

Г.Занданшатар АНУ-д Элчин сайдаар суух уу, Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлдэх үү?

7 цаг 54 мин

Шинээр байгуулагдах засгийн газар дөрвөн дэд сайдтай ажиллана

22 цаг 3 мин

“ХҮНЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ, ХҮРТЭЭМЖТЭЙ ТОГТОЛЦОО, ХАРИУЦЛАГАТАЙ САЛБАР” уриалгыг дэвшүүлж байна

Өчигдөр 12 цаг 24 мин

НИТХ-ын дарга А.Баяр барилгын дулаалгын материалын чанар, стандартыг сайжруулах талаар холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг өгчээ

Өчигдөр 11 цаг 53 мин

Жүжигчин Б.Одончимэг сор жүжигчдээр багаа бүрдүүлэн энэ хаврын дебют "Намайг дагуулаад яваач" драмын жүжиг тоглогдох тов хэдийнээ зарлагдсан

Өчигдөр 11 цаг 45 мин

Түлхүүрийн нүхээр: Э.Бат-Амгалан МАН-аа цээжээрээ хамгаалж нэгдүгээр ахад даацаа харууллаа

2026-03-28

Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар 1 тэрбум ам.долларын санхүүжилтийн санал иржээ

2026-03-27

МАН-ын томчуудын “хундага тулгасан” уулзалтын цаана юу өрнөв

2026-03-27

МАН-ын томчуудын “хундага тулгасан” уулзалтын цаана юу өрнөв

2026-03-27

УРЬДЧИЛСАН ПРОГНОЗ: Н.Учралын кабинетад ХЭН, ХЭН сайдаар багтах вэ?

7 цаг 52 мин

Шинээр байгуулагдах засгийн газар дөрвөн дэд сайдтай ажиллана

22 цаг 3 мин

Нүүрсний хэргээр 5.9 жилийн ял сонссон Б.Ганхуягийг 6 сарын өмнө суллаж Л.Оюун-Эрдэнийн эсрэг “тавина”

2026-03-26

Хөшигний ард: УИХ-ын дарга Н.Учралын оронд Шадар сайд асан С.Амарсайхан яригдаж байна

2026-03-26

ШҮҮХ: Сэтгүүлч Л.Баяржаргалыг цагдан хорих үндэслэлгүй гэж үзлээ

2026-03-27

Монтенегрогийн үзэсгэлэнт Морака голын хавцлын дээгүүр сүндэрлэсэн хурдны зам

2026-03-26

Мухардалд орсон Б.Энхбаярын эцсийн найдвар нь Б.Ганхуяг

6 цаг 29 мин

Ардчилсан намыг дараагийн сонгуульд манлайлах дарга нар хэн нь хэн бэ?

2026-03-25

Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Ш.Раднаасэд, Х.Баделхан нарыг боловсролын зээлийн сангийн зээлээ төлөхийг шаардаж байна

2026-03-25

Нийслэлийн ЕБС-иудад төрийн далбаа мандуулах ёслолыг өнөөдөр нэгдсэн журмаар эхлүүлнэ

2026-03-27

Тэргүүн шадар сайдад горилж буй Н.Номтойбаяр 2 тэрбумын орлоготой, 3,4 тэрбум төгрөгийн автомашинтай

3 цаг 44 мин

Алдарт Селин Дион хүнд өвчнөө ялан дийлж дөрвөн жилийн дараа тайзанд дахин гарах болсноо зарлалаа

5 цаг 36 мин

Г.Занданшатар АНУ-д Элчин сайдаар суух уу, Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлдэх үү?

7 цаг 54 мин

Засгийн газарт дархлагдсан "гулсуурын" сайд нараас хэн, хэн үлдэх вэ?

1 цаг 46 мин

ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн шуурхай хүргэлээ

2026-03-27

Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “МӨНГӨН МОД” ёслолын ажиллагаа энэ сарын 27-нд болно

2026-03-25

The Mongolz баг өнөөдөр "BLAST Open Rotterdam" тэмцээний плей-оффын тоглолтоо эхэлнэ

2026-03-27

Алдарт жүжигчин Angelina Jolie удаан хугацааны дараа олны өмнө ил гарлаа

4 цаг 15 мин

Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар 1 тэрбум ам.долларын санхүүжилтийн санал иржээ

2026-03-27

Сурталчилгаа