Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Ардчилсан намын бүлэг тус асуудлаар авсан завсарлагын хугацаагаа сунгахгүй гэдгээ мэдэгдсэн. Үргэлжлүүлэн 114 гишүүн оролцож 87 нь дэмжсэнээр С.Бямбацогтыг Улсын Их Хурлын 15 дахь даргаар сонголоо. Түүний анхны чуулган дээрээ хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
-УИХ-ын гишүүний ажлаа хийдэггүй, хууль тогтоох ажилдаа хайхрамжгүй хандаж, хурлаа тасалдаг, ёс зүйгүй авирладаг гишүүдийн толгойг илэхгүй гэдгээ хэлье
- Миний бие Улсын Их Хурлын даргын суудлыг дараагийн албан тушаалд хүрэх шат гишгүүр болгож ашиглахгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье
-Монголын хууль гурав хоног” гэсэн муухай хэллэг өдгөө бидний бодит байдал болж байгаад Та бид дүгнэлт хийх цаг болсон байна.
Бид олон жил хүн засаглахгүй, хууль засаглах ёстой гэж хоосон ярьлаа. Гэтэл хууль засаглахын нэг чухал эх үндэс болсон хууль өөрөө хэрэгжихүйц байх ёсыг тогтоож чадаагүй байна. Хуулийн хэрэгжилт муу байгаагийн нэг ноцтой шалтгаан Та бидний баталж байгаа хуульд өөрт нь байна гэсэн үг.
Хүмүүсийн эрхийг хамгаалсан хуулийг хүмүүс хэрэгжүүлэх төдийгүй хамгаалалтандаа авдаг учраас хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэн батлахдаа хүний эрх, эрх чөлөөнөөс эх үндсээ авсан эсэхийг нягтлан шалгах, улс орны нийтлэг эрх ашгийг чухалчлах, ард түмний өмнө тулгарсан асуудлыг оновчтой, шуурхай шийдвэрлэхэд Улсын Их Хурлын үйл ажиллагаа чиглэх ёстой.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
