Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
“Ногоон” автобусны худалдан авалтыг хянан шалгах Түр хороо ирэх дөрөвдүгээр сард багтаан нээлттэй сонсгол зохион байгуулна. Түр хорооны зүгээс одоогоор дээрх сонсголыг зохион байгуулах бэлтгэл хангах хүрээнд таван хянан шалгагч, шинжээч томилжээ.
Уг асуудлаас болж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Түгжрэлтэй тэмцэх сайдын албанаасаа чөлөөлөгдсөн бол Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазар огцорсон.
Тэд хоёул ногоон автобусны хэрэгт өөрсдийгөө хамааралгүй мэтээр нэг биш удаа тайлбар хийж байв.
Авлигатай тэмцэх газар энэ хэргийг шалгаад “Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуяг, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Г.Энхтайван нарын хүмүүсийг саатуулан шалгаж байна. Тэгвэл ирэх дөрөвдүгээр сард болох сонсголоор дээрх 2 улстөрчийн хувь заяа хэрхэх нь шийдэгдэх биз ээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
