Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Өнөөдөр Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу орох хэсэгт 17 автомашин мөргөлдсөн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл байдал үүсч байгаа тул Тээврийн цагдаагийн албанаас болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Тухайлбал, Тохиромжтой хурдыг сонгох, хажуу, хоорондын зайг зөв барьж явах, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөн байрлан явах үйлдлийг зөв гүйцэтгэх, аюул бүхий хэсэгт гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх, шил арчуур, цан үлээгүүр зэрэг техникийн бүрэн байдлыг хангасан байх, зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд бусдад анхааруулах, аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.
Зам тээврийн ноцтой осол гарсантай холбоотойгоор МИАТ компани мөн мэдэгдэл гаргаж, нисэх буудал руу явж байгаа иргэдийг Төв аймгийн замыг сонгон очихыг зөвлөсөн байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
