Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж: Эш лүнг сонсох төдий судрын энерги чихээр дамжин хүний сэтгэлд оршдог

Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж: Эш лүнг сонсох төдий судрын энерги чихээр дамжин хүний сэтгэлд оршдог

МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж

-Удахгүй Монголд Ганжуурвагийн их багштан, дээдэс Догдан Ринбүчи морилох гэж байгаатай уялдуулан “ГАНЖУУРЫН ЛҮН”-гийн талаар тайлбар өгнө үү?

-Бурхан багш бээр хамаг амьтны тусын тулд олон хатуужил бэрхшээлийг даван туулж төгс гэгээрлийг олсноор 84000 номын цогцыг айлдсан байдаг. Бурхан багшийг сэрүүн ахуйд шавь нар нь айлдсан ном бүгдийг нь шууд тогтоох чадамжтай байсан бөгөөд Бурхан багшийг таалал болох зохиолыг үзүүлсний дараагаар ойрын шадар шавь Ананда Бурхан багшийн айлдвар бүгдийг үсгэнд буулгах их хэргийг өрнүүлсний үр дүнд нь эдүгээ бидний эрхэмлэн дээдэлж ирсэн “108 боть бүхий Ганжуур их хөлгөн судрууд” өдийг хүртэл өвлөгдөн, эдүгээ цагт ч Бурхан багшийн сургаалыг судлах боломж бүрдсэн байдаг. Ганжуур их хөлгөн судар нь 84000 цогц ном бүхий олон бүлгүүдээс бүрддэг.

Эдгээрээс дурдвал явдал мөр ёс суртахууныг үр дагаврын тухайд айлдсан нэг бүлэг, лам хувраг хүмүүний сахил санваарын тухайд айлдсан нэг бүлэг, оюунаа судлан гэгээрэлд хүрэх үе шатын тухай айлдсан Дандрын аймгийн нэг бүлэг, гаднын барцад саад хийгээд хийморь лундаа доройтох үед номын хүчээр эерүүлэх боломжтой засал гүрмийн нэг бүлэг, хүмүүн бээр хэрхэн зовлонгоос ангижрахын тухайтад айлдсан Билиг барамидын бүлэг зэрэг юм.

-Ганжуур судрын эш лүнг хүртэх яагаад чухал юм бэ?

-Эш лүнг хүртэнэ гэдэг нь адис жанлавын дамжлага хүртэх гэсэн утгатай үйл явц юм. Бурхан багшийн сургаал бүгдийг судлах эрх хүн бүрд нээлттэй боловч эрдэм олж, шид увдисыг төрүүлэхийн тухайд ялгаа байдаг учраас багшаас шавьд уламжлагддаг энэхүү эш дамжлагыг хүртэхийн тухайд дээдэс мэргэд машид их шамдсаар иржээ.

Ялангуяа хүн бурханы номыг үзэж судлаад бясалган дадуулах шатандаа хүрэх үест олон нарийн бясалгалын аргачлалыг айлдсан “Дандрын аймаг” хэмээх бүлгийн зөвшөөрөл эш лүнг хүртээгүй үест үзэж судаллаа ч эрдэм төрөхгүй байх бэрхшээлүүд гардаг. Харин эш лүнг нь хүртээд судалбал эрдмийг хурдан олох ач тустай.

Эрдэмд мэргэжихийн тулд Монгол лам нар маань Ганжуурын эш лүнг хүртэх гэж олон сар жилээр хүнд хэцүү бэрхшээлтэй замыг туулдаг байсан бол эдүгээ бидний өвөг дээдсийн ач болон энэ цагийн үеийн олон хүмүүсийн буянаар Ганжуурва багштан өөрөө заларч энэхүү гайхамшигт номын авшгийг хүртээж буй нь нэг талаараа маш азтай ч нөгөө талаараа бидний зүгээс үнэ цэнийг нь ухамсарлахгүй болохоор шамдал гаргахгүй байх сул тал бий юм.

Нийт сүсэгтэн олонд хандаж хэлэхэд олон ботиор 3 жил дараалан айлдаж буй энэхүү үест таслахгүйгээр үргэлжлүүлэн лүнгээ хүртвэл ач тус нь бүрэн байх цаглашгүй их эрдэмтэй байх юм шүү хэмээн уламжилъя. Хэдий сэтгэл байвч цаг хугацааны хувьд амжихгүй байвал ядаж нэг ботийг эс бөгөөс нэг өдөр, эс бөгөөс нэг хормын төдий сонсоод авахын ач тус цаглашгүй юм. Учир нь гэгээрэлд зорьж буй бодгаль бээр хутгийг олох үестээ өмнө нь сонсож байсан лүнгийн хүчээр сэтгэлд нь номын эрдэм машид түргэнээ төрдөг бол хэрэв лүн сонсож байгаагүй бол эрдэм төрөх нь эш дамжлага хүртсэн хүнээс дутмаг төрдөг хэмээдэг байна. Дугандаа ороод мөргөл хийгээд гарах төдий сонсоход ч ирээдүйд гарах үр дүн нь ийм их хэмжээлшгүй байхад та бүхэн энэхүү ганжуурын лүн үргэлжлэх үест хичээл зүтгэл гаргаж буян их хураагаасай хэмээн уриалж байна.

-Сүсэгтэн олондоо хандаж ганжуурын лүнг хүртсэний ач тусын талаар айлдана уу?

-Яг хувь хүн дээр авч үзвэл маш их эерэг өөрчлөлт гарах боломжтой юм. Тухайлбал лүнг сонсох төдий тэрхүү сонсогдож буй судрын энерги чихээр дамжин хүний сэтгэлд оршдог бөгөөд ийнхүү сэтгэлд бууснаар тухайн хүн жаахан цөвтэй явсан ч юм уу эс бөгөөс завсрын таагүй нөлөөлөлд өртөж эхэлж байсан бол тэдгээр нь арилах, мөн бусдын хэл ам, муу зүйлсийн нөлөөлөл буурах цаашлаад бүр арилах зэрэг ач тус байдаг.

Хүн өөрт нь муу сэтгэл үүсээд байгаагаа мэдэж байвч тэрхүү муу сэтгэлтэйгээ тэмцэж дарж чадахгүй байгаа үест багш дээдэс болон хуран цугласан лам, сүсэгтнүүдийн нийтийн буяны хүчээр нөлөөг нь багасах зэрэг эерэг өөрчлөлт гарах юм. Хувь хүнд ийнхүү нөлөөлөл үзүүлж байхад цаашлаад тухайн хүний харилцах нийгэмд хүртэл эергээр нөлөөлж чадах ийм ач тустай.

-Ганжуурын лүнг яагаад ингэж удаан үргэлжилдэг талаар та тайлбар хэлнэ үү?

-Ганжуурын 108 боть байдгаас нэг боть нь гэхэд 400 орчим хуудастай. Тэгэхээр Ганжуурва багш лүнгийн үед тус ботиудын үг бүрийг унших тул энэ мэт хугацаанд шаардагдаж байгаа хэмээн ойлгоорой. Нөгөө талаасаа Монголд цаг үеийн эрхээр тасарсан байсан Бурхан багшийн сургаал бүгдийн эмхэтгэл ганжуурын лүнг бүрнээр нь унших шаардлага байгаа тул нэг айлдахдаа олон цагаар ийнхүү урт хугацаанд үргэлжилж байгаа юм.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ээж нууцлаг хатагтай Лувсаннамсрайн Даваасүрэн гэж хэн бэ?

12 цаг 12 мин

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ажлаа өгвөл 36-48 сая төгрөгийн тэтгэмж авна

12 цаг 49 мин

Хуримын ордны дарга “сувенир” байхаас залхаж шүгэл үлээв үү?

13 цаг 13 мин

Эцэг эхчүүд: 10 гаруй жил хичээсэн хүүхдүүдийнхээ хөдөлмөрийг хууль бус үйлдлийн өмнө сөхрүүлмээргүй байна

14 цаг 6 мин

ФОТО: “Нандин боловсрол” экспо Яармагт хоёр дахь жилдээ

14 цаг 58 мин

Үе үеийн Жульетта нар: Хэн нь хэн бэ?

15 цаг 8 мин

С.Бямбацогт туслах бүсгүйгээ СДМЗХ-ны УЗ-д “шургуулсан” шинэ трэнд

16 цаг 22 мин

Хүн дайрч хөнөөгөөд, хэргийн газраас зугтсан этгээдийг олж тогтоолоо

17 цаг 19 мин

Баянчандмань сумын 52-ын даваа гэх газарт авто замын хажууд эмэгтэй хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна

Уржигдар 16 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатарын хэвлэлийн албанд горилогчид

Уржигдар 14 цаг 01 мин

Хотын дарга Х.Нямбаатарын төсвийн зарцуулалтад шалгалт хийлгэх өргөдөлд 981 иргэн гарын үсэг зуржээ

Уржигдар 12 цаг 54 мин

Япон улсад бусдын биед ёс бус үйлдэл хийхийг завдсан хэргээр Монгол иргэн баривчлагджээ

Уржигдар 12 цаг 50 мин

Түүхэн рекордууд бүгд Т.Ариунаагийнх байсан 40 жил!

Уржигдар 09 цаг 57 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 21 мин

Багшийн сарын цалин 1.5 сая бол Боловсролын сайд сард 12.3 сая төгрөгийн цалин авдаг

2025-08-13

БНСУ-ын тэргүүн хатагтай асан Ким Кён Хиг баривчилжээ

2025-08-13

#Save Говийн борууд

2025-08-13

ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж, хурдан шуурхай уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болгов

2025-08-13

Сураг алдарсан Д.Тэрбишдагва ач хүүгээ 17 тэрбумаар хуримлууллаа

2025-08-13

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-08-13

#Save Говийн борууд

2025-08-13

Сураг алдарсан Д.Тэрбишдагва ач хүүгээ 17 тэрбумаар хуримлууллаа

2025-08-13

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ажлаа өгвөл 36-48 сая төгрөгийн тэтгэмж авна

12 цаг 49 мин

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ээж нууцлаг хатагтай Лувсаннамсрайн Даваасүрэн гэж хэн бэ?

12 цаг 12 мин

Түүхэн рекордууд бүгд Т.Ариунаагийнх байсан 40 жил!

Уржигдар 09 цаг 57 мин

Багшийн сарын цалин 1.5 сая бол Боловсролын сайд сард 12.3 сая төгрөгийн цалин авдаг

2025-08-13

“Улаанбаатар трамбай” төслийн удирдагч Б.Ану-Үжин шавь, шав хоёроо ялгаж мэддэггүй

2025-08-12

Олон улсын олимпиадад шавь нараа амжилттай бэлтгэн оролцуулсан багшид түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны 150 сая төгрөгийн эрхийн батламж гардуулжээ

2025-08-11

Унаач хүүхдийн цалин 400 мянгаас 1.5 сая төгрөг байна

2025-08-11

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

2025-08-11

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-08-12

“Эрдэнэс Монгол” нэгдлийн захирал С.Наранцогтын цалин 30 сая биш бөгөөд 4,5 сая болгосон гэх ямар нэг албан ёсны шийдвэр гараагүй

2025-08-12

“Их хурд-10” уралдааны үеэр хүүхэд мориноос унаж, хүнд бэртжээ

2025-08-11

Тэргүүн шадар сайд Н.Учрал ажлын албаа 15 хүнтэй байсныг 7 болгож цөөлсөн гэв

2025-08-12

Хотын дарга Х.Нямбаатарын хэвлэлийн албанд горилогчид

Уржигдар 14 цаг 01 мин

Хуримын ордны дарга “сувенир” байхаас залхаж шүгэл үлээв үү?

13 цаг 13 мин

Хотын дарга Х.Нямбаатарын төсвийн зарцуулалтад шалгалт хийлгэх өргөдөлд 981 иргэн гарын үсэг зуржээ

Уржигдар 12 цаг 54 мин

Япон улсад бусдын биед ёс бус үйлдэл хийхийг завдсан хэргээр Монгол иргэн баривчлагджээ

Уржигдар 12 цаг 50 мин

ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж, хурдан шуурхай уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болгов

2025-08-13

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-08-13

Сурталчилгаа