Хясаанд нуугдсан "сувд" мисс Б.Мөнхчимэг
Аль 2018 онд Монголын мисс болсон Б.Мөнхчимэгийг бид одоо л таньдаг болж байна. Хэдэн жилийн турш нам гүм байсан мисс бүсгүй “Эх дэлхийн мисс-2023” тэмцээний тайзнаа гоо үзэсгэлэнгээ гайхуулж ямар гоё мисс вэ гэж уулга алдуулж байна. Вьетнам улсад болж байгаа тус тэмцээн 12 дугаар сарын 22 хүртэл үргэлжилнэ. Одоогоор Б.Мөнхчимэг санал хураалтын нэгдүгээр шатанд Филлипин, Вьетнам, Мяньмар, Камбож улсын миссүүдтэй мөр зэрэгцэн шилдэг тавд багтсан. 15000 хүн оролцсон Хо Ши Мин хотын олон улсын марафонд Эх дэлхийн миссийн оролцогчид дундаа 2-р байр, уралдаж буй хүмүүс дунд 10-р байрт орж алтан медаль хүртээд байна. Ийм нэг хясаанд нуусан сувд шиг, гоо үзэсгэлэнт Б.Мөнхчимэгийн зураг дээр дарж орон лайк, шэйр хийж монгол миссээ амжилт гаргахад дэмжээрэй.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.