Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Монгол Улсын Засгийн газар 2022 оны аравдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоож олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулснаар үйл ажиллагаа эрс сайжирч, нүүрс олборлолт 3.2 дахин, нүүрс тээвэр 3.6 дахин, нүүрс борлуулалт 4.1 дахин нэмэгдэж 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.9 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, ногдол ашиг тараах боломж бүрджээ.
Өмнө нь 2019 онд анх ногдол ашиг хуваарилах шийдвэр гарч байсан бөгөөд 2019 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 87,000 төгрөгийн ногдол ашиг 2020 онд олгож байсан. Түүнээс хойш 2022 он буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоох хүртэлх хугацаанд иргэдэд ногдол ашиг олгоогүй юм. 2022 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 104,000 төгрөгийн ногдол ашиг хуваарилсан бол 2023 онд 3.9 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 256,000 төгрөгийн ногдол ашиг хуваариллаа.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
