Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Сайд байхдаа сайны дээдэд заларч байсан Ч.Сайханбилэг хоёр жил сайдын алба хашахдаа аль сайхан бүхнээр магтуулж, цэнгэж байв. Тухайн үедээ Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын Зэс корпорацид хууль зөрчиж, УИХ-аар хэлэлцүүлэлгүй худалдсан, 4.4 тэрбум ам.долларын өртөгтэй, Дубайн гэрээг байгуулахдаа “Оюутолгой”-гоос Монголын талын хүртэх ашгийг 2037 он хүртэл хойшлуулсан хэрэг хутгасан. Ингээд олигарх сайд Ч.Сайханбилэг 2018 оноос хойш сураггүй болсон. Өдгөө АНУ-д жарган суудаг юм гэнэ лээ.
Түүнийг интерполын хөх буланд эрэн сурвалжилж, "Шувуу" ажиллагааны хүрээнд авчрах хүмүүсийн нэгээр нэрлэж байсан.
Гэвч түүний нэрийг хөх булангаас хассан нь удахгүй ирэх гэж буйтай нь холбоотой гэх мэдээлэл гарчээ. Саалиа ч, саваа ч бэлдсэн сайд асан улс төрийн тохироо хэрхэн өрнөхийг ажиглаад, өөрийг нь хэргээс чөлөөлөх арга гартал ирэхгүй гэж томорсон гэдэг. Ажил хэрэг нь бүтсэн үү, "Шувуу" ажиллагаа нэрээр түүнийг Монголд ирүүлнэ гэв. Улсаа зарж идсэн хэрэг тарьчихаад гадаадаар хэрэн хэсүүчилж, жаргаж явсан Ч.Сайханбилэг эцэстээ гэмгүй хүн болоод дуусах вий.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
