Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийж, 2024 оны УИХ-ын сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулах нь зүйтэй гэж үзжээ. Харин хэдэн мандаттай байх вэ гэдгийг хоорондоо зөвшилцөх юм байна. Тэгвэл УИХ-ын сонгуулийг бүсчилсэн том тойргоор хийх саналыг парламентад суудалгүй зарим нам дэмжиж байгаа бол зарим нь өөр байр суурьтай байна гэв.
Монгол Улс одоогийн байдлаар таван бүстэй. Баруун, хангай, төв, зүүн, говийн бүс гэсэн таван бүстэй. Энэ бүсийг дотор нь үндсэндээ баруун бүс хоёр тойрог, хангайн бүс хоёр тойрог, төвийн бүс хоёр тойрог, зүүн бүс дангаараа гээд долоо орчим тойрог болох магадлалтай гэж үзжээ. Энэ нь эцсийн шийдвэр биш бөгөөд тойрог, мандатыг улс төрийн намууд ярилцаад, түүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороонд оруулах, шийдвэрийг хэлэлцэхээр болжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
