Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар хотын дарга тэргүүтэй УИХ-д нийслэлээс сонгогдсон гишүүдтэйгээ Их Тэнгэрт сонгуулийн нэр дэвшилттэй холбоотой асуудлаар уулзаж буй тухай албаны эх сурвалж бидэнд мэдээллээ.
Тодруулбал, ирэх 6 сард болох УИХ-ын сонгуульд намаас өрсөлдөх нэр дэвшигчидтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байгаагаас гадна залуучуудаа хэрхэн оролцуулах, намын дүрэмд зааснаар нэр цэвэр хүмүүсээ хэрхэн жагсаах зэрэг ерөнхий агуулгуудаа ярилцаж буй аж.
Дашрамд сануулахад, МАН УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихээр горилогчдоос өргөдлийг нь хүлээн авч эхэлсэн бөгөөд горилогчдын өрсөлдөх эсэх болон тойрог, жагсаалтын альд багтаах эсэхтэй холбоотой шийдвэр гараагүй байгаа юм. Харин нэр дэвших хүсэлтэй гишүүд намдаа хүсэлтээ гаргасаар буй.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
