Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Хамгийн том эмнэлэг, авто вокзал тэргүүтэй нүсэр бүтээн байгуулалтууд цөм Сонгинохайрхан дүүрэгт цогцолжээ. Энэ удаад Хүүхэд, залуучуудын шинэ театр ашиглалтад орж, мөн л их хөлд дарагдах нь. 1997 оноос хойш хүүхэд, залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвиагүй уг театр энэ сард нээлтээ хийх гэнэ. Ингэхдээ тус театрт МУГЖ Н.Ариунболд эзэн сууна гэнэ лээ.
Түүнийг эл албанд 2022 онд томилсон байдаг. Хошин урлагаар занималдсан тэрбээр улсын театрыг хэрхэн удирдах нь олны анхаарлыг татаад байна. Салбартаа хэдийнэ ахмадуудын эгнээнд шилжсэн түүнийг "алиа театр" болгочихгүй бол гэж урлагийнхан битүүхэндээ хүсэмжилж суугаа гэнэ лээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
