Х Богдын ээж “шарк” Н.Мөнхнасан хүүгийнхээ төрсөн өдрөөр сайн үйл хийжээ

Х Богдын ээж “шарк” Н.Мөнхнасан хүүгийнхээ төрсөн өдрөөр сайн үйл хийжээ

“Монполимет групп”, "Мөнх тогтвортой хөгжил" сангийн тэргүүн хатагтай, “шарк” бүсгүй Н.Мөнхнасанг андахгүй хүн ховор. Монголын цементийн үйлдвэрийг базаж, салбартаа шаггүй алдартай, элит гэгддэг тэрээр "Мөнх тогтвортой хөгжил" сангаараа дамжуулан нийгэмд олон тустай ажил хийдэг. Тэгвэл энэ удаад хүүгийнхээ төрсөн өдрөөр “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгийг засварлаж, хүүхдэд ээлтэй тавилга, эд хошгилуудыг суулган, тохижуулж өгчээ.

Хоногтоо 300-500 хүн хүлээж авдаг ачаалал ихтэй энэ мэт улсын эмнэлгүүд төсвийн хүрэлцээ муугаас тэр бүр засвар хийж чаддаггүй. Тэгвэл X богдын ээж Н.Мөнхнасан уг ажлыг санаачлан хийсэн нь олноос магтаал хүртээд байна. Оюунаар зиндаархсан, хүрээлэлдээ зартай, овоо бийлэгжүү элит хатагтайд энэ зэргийн хөрөнгө, мөнгө байлгүй л яахав.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.