Модель М.Цэрэндолгор "Bucherer" брэндийн нүүр царай болж, АНУ-д гоцолж явна

Модель М.Цэрэндолгор "Bucherer" брэндийн нүүр царай болж, АНУ-д гоцолж явна

“Тютю”-гийн Цэдо Монголын загвар өмсөгчдийг хол хаяж, харийн оронд карьераа өсгөсөөр. “Тютю” киноны дүрээр олонд танигдаж, “Хотулун гүнж”-ийн дүр бүтээж, эх орондоо болоод гаднын загварын ертөнцөд цахиур хагалсан тэрээр АНУ-д од болж явна. Москвагийн театр, урлагийн их сургуулийг төгссөн М.Цэрэндолгор алдарт “Vogue” сэтгүүлийн хуудсыг чимж, “Elite” болон Израйлийн хамгийн олон уншигчтай сэтгүүлийн хуудаснаа уригдан, тансаг зэрэглэлийн гутал үйлдвэрлэгч “Christian Louboutin”-ы нүүр царайгаар тодорч байв.

Баргийн мисс тодотголтой, гял цал болсон загвар өмсөгчдийн хийгээгүйг хийж яваа Цэдо энэ удаад Швейцарын алдарт "Bucherer" брэндийн 2024 оны шинэ загварын нүүр царай болжээ. Дэлхийд алдартай 136 жилийн түүхт, үнэт эдлэлийн "Bucherer" брэндийн зураг авалтад монгол модель оролцсон нь анхны тохиолдол юм.

Ийнхүү эх орныхоо “Gobi Cashmere” болон Ази, Европын алдарт олон брэндийн нүүр царайгаар ажилладаг Цэдо өөрийн нэр хүндээ хэдийнэ дархлаад амжжээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.