УДЭТ-ынхан өнөөдөр шинэ Аннагаар хөшгөө нээнэ
Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэсэн сонгодог жүжиг УДЭТ-ын тайзнаа хоёр дахь удаагаа тавигдах гэж байна. Анхны тоглолтоороо үзэгчдийн хүлээлтийг давж, нэг сарын хугацаанд 12 мянган тасалбар борлуулж байв. Тэртээ 1877 онд бичигдэн, дэлхийн сая сая хүний сэтгэл зүрхийг татсан уг алдартай зохиолыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол хэлбэрт оруулан бичиж, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулсан. Тэгэхдээ анхны Анна Каренинагаар жүжигчин Н.Баярмааг сонгон, тоголуулж байсан бол энэ удаад шинэ Аннагаар үзэгчдэд бэлэг барих гэж буй.
Ингэхдээ удтал завсарласан УДЭТ-ын театр фое болон их танхимаа сэргээн засварлаж, шинэ Аннагаар хөшгөө нээх гэж байна. 1960 онд ашиглалтад орсон УДЭТ анх удаа ийм өргөн хүрээтэй их засвар, сэргээн засварлалтыг хийж байгаа юм. Тэгвэл тус театр нээлтийн үйл ажиллагаагаа өнөөдөр "Анна Каренина" жүжгээр хийх гэж байна.




Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.