Эрх муужгайнууд хөөрхөн байдаг уу?
90-ээд оноос эхлэн загварын салбарт анхлан хөл тавьж, анхны топ модель, сайхан бүсгүйн өргөмжлөл хүртэж явсан гурван найз одоо ч гунхсан хэвээр, хэлхэлдсэн хэвээр явна. Мөнхийн залуу тодотголт анхны топ Э.Одгэрэл, экс сайд, экс хотын даргын авааль гэргий мисс Ч.Мичидмаа, өндөр зэрэглэлийн виноны дэлгүүрийн эзэн, топ модель Ч.Туяацэцэг гурвуулаа 50 гарсан бүсгүйчүүд. Гэвч орчин цагт хөгшрөлт гэдэг ойлголт маш их өөрчлөгдсөн, хувь хүн өөртөө арчаатай, анхиатай байж чадвал 50-тай ч толиотой толигор байж болохыг эдний жишээнээс харж болно.

Э.Одгэрэл сингл, ганц охинтой, гэртээ плиткагүй бол, Ч.Мичидмаа энэ яваа насандаа албан ажил эрхэлж үзээгүй, дуурь л үздэг, Ч.Туяацэцэг нь стюардесс, хожуу хүнтэй суусан, одоо бол виноны дэлгүүртэй гэх мэт өөр өөрийн гоо сайхны домогтой “гэжуга”. 60 шахаж яваа ч гүнжийн амьдралаар амьдардаг, эрх муужгайнууд мөн байна уу.


Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.