Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт болоход нэг сар 14 хоног үлдлээ.
Хоёр сар гаруй хугацаанд тойрогт ажиллаж, хууль батлах үндсэн ажлаа орхигдуулсан гишүүд маргаашнаас нэг ажилдаа төвлөрөх нь үү гэх хүлээлт байна. Мөн нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах үйл ажиллагаа өнөөдрөөс /2024.05.14/ албан ёсоор эхэлж байна. Тодруулбал, энэ ажиллагаа энэ сарын 14-20-ны хооронд үргэлжлэх хуулийн хугацаатай. Улс төрийн гол хүчин МАН, АН энэ сарын 16-н гэхэд нэр дэвшигчдээ 90 гаруй хувьтай тодорхой болгох бөгөөд ирэх даваа гарагт болох /2024.05.20/ Бага хурал, Үндэсний бодлогын хорооны хурлаараа баталгаажуулна гэх мэдээлэл байна. Энэ удаагийн сонгуульд нэг нам, эвсэл 78 хүнийг тойрогт, 48 хүнийг жагсаалтад нэр дэвшүүлнэ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
