ШИНЭ ХОРШОО: Өнөөдрийн зээл, маргаашийн өр

ШИНЭ ХОРШОО: Өнөөдрийн зээл, маргаашийн өр

Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай тогтоол баталжээ. “Шинэ хоршоо” хэмээх эргэлзээтэй нэртэй энэ хөтөлбөрийн ард 5 их наяд төгрөгийн зээлийг улсын төсвөөс гадуур баруун солгойгүй тараах санаачилга нуугдаж байлаа. Таван их наяд төгрөг… Та бидний толгойд ч багтахгүй их мөнгө “Шинэ хоршоо” гэдэг мөнгөний машин руу гулсан орж байна. Жилийн 6 нэгж хувийн хүүгээс давсан төлбөрийг Монгол Улсын Засгийн газар жил бүрийн төсөвтөө тусган, санхүүжүүлнэ гэж эрх баригч намынхан сурталдаж явна. Ковидын үеэр 5, 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж, үр дүнг нь нийтэд тайлагнаагүй хав дарсандаа амтшаад таван их наядын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь энэ.

Мянгатуудын чуулган

Манай УИХ-ын гишүүд үнэт эдлэл, үл хөдлөх хөрөнгөөс гадна мал ахуй арвинтай улс. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээр бол 260 адуутай. Б.Бат-Эрдэнэ аварга 3000 толгой, П.Анужин 1500 толгой, Ц.Анандбазар 1300 толгой малтай гээд мянгат малчин улс төрчдийн цуваа уртаас урт үргэлжилнэ. Хоёр тэрбум шахам төгрөгийн үнэлгээтэй малтай улс төрч бол гайхах зүйл ердөө ч биш. Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн мал сүргийн нийт үнэлгээ өөрийнх нь мэдүүлснээр 200 гаруй сая төгрөг болдог нь мянгатуудын дэргэд бараг л туслах малчин дайны юм даа.

Тийм ээ, УИХ бол мянгат малчдын чуулган. Мянгатуудаар бялхсан эрх баригч намынхан сонгуулийн босгон дээр малчин түмнээ уйлан хайлан бодсон нэгэн шийдвэр гаргаснаа хоолой чичрүүлэн, нулимс цийлэгнүүлэн сурталчилж байна.

Арилжааны банкнуудын эх үүсвэрээр олгох 5 их наяд төгрөгийн зээлийн тухай үдэш болгон телевизийн дэлгэцээр сурталчилж, ЗГХЭГ-ийн дарга аймаг аймагт нисэх онгоц хөлөглөн очиж малчдыг “Зээл ав!” хэмээн ятгаж байна. Малчин түмнээ бодсон малчин гишүүдийн нэгэн санаачилга нь УИХ-ын сонгуулийн босгон дээрх “Шинэ хоршоо” хөтөлбөр. Завсаргүй найман жил засаглаж, хоёр ч сонгууль дараалан биелээгүй амлалтдаа бүдэрсэн Ардын намын мянгатууд ахиад юу санаачлаад орхив оо? Эрх баригчдыг элдэв юм санаачлах болгонд эгэл ард цочдог болсон нь энэ цагийн араншин юм даа.

Зуд болоход ... зоолдог

Ганцхан өвлийн зуданд Монгол улсын нийт мал сүргийн 10 гаруй хувь хорогдоод байна. 4 816 өрх нийт малынхаа 70-аас дээш хувийг алдаж, 509 өрх 100 хувь малгүй болжээ. Сүүлийн 70 жилд 13 удаагийн зуд болж, нийтдээ 45 сая гаруй толгой мал хорогдсон гэдэг статистик тоон үзүүлэлт ч бий. “Зуд болоход нохой зоолдог” гэж хатуухан монгол үг байдаг. Харин өнөө цагт энэ үгийг “Зуд болоход улс төрчид таргалдаг” гэж орчуулж болохоор болжээ. “Хоршчих, тэгээд 200 хүртэл сая төгрөгийн зээл ав” гэж байгаа улс төрч мянгатуудын урин дуудсан үгний ард уран нарийн мэх нуугдаж байгаа юм.

Нэгдүгээрт, энэ бол “мянгат” улс төрчдийн мөнгө угаах бас нэгэн боломж. Хавь ойрын хамаг санг цөлмөж, Хөгжлийн банкийг хөмөрч хаясан мянгатуудын хувьд энэ бол дараагийн найр наадам болно. Хоёрдугаарт, энэ их мөнгийг хэнд өгөх, хаашаа хуваарилах вэ гэдэг нутаг нуга, ахан дүүс, тойрог тойргийн гавшгайчдын уралдаан болох нь мэдээж. Гуравдугаарт, өгөх нь гэдийж, авах нь бөхийх үед авилга хахуулийн асар том систем ядарсан малчдын хэрэгцээ, санаачилга дээр амилан босч ирнэ. Хаана төрийн оролцоотой шийдвэр, их мөнгө байна, тэнд авилга үүсэх нь жам. “Шинэ хоршоо” үүнийг тойрохгүй.

Энэ бол хайр биш…

Хамгийн хачирхалтай нь энэ их зээлийн баталгааг Монголбанк гаргаж байна. Мэдээж, энэ бол Төв банкны хуулиар хориотой заалт. Монголбанк бол Засгийн газраас бонд гаргасан тохиолдолд санхүүжүүлэх ёстой субъект. Засгийн газар, Монголбанкны мөнгө гэж байхгүй. Татвар төлөгч та бидний мөнгөөр 5 их наяд төгрөг ийнхүү гарын салаагаар урсах гэж байгаа хэрэг. Малчдын зээлийн хүүгийн зөрүүг татвар төлөгч бид яагаад төлөх ёстой юм гэж бусад нь бухимдаж байна. Талцуулан хагалдаг нь энэ намын, эрх баригчдын засаглах үндсэн арга нь байсан, байгаа ч юм байна. Ард ба тайж гэж ангилан ялгадаг байсан бол манай үед малчид ба хотынхон гэж хагаралдуулж байгаа харалган ч гэх үү, зальжин ч гэх үү хорт бодлого “Шинэ хоршоо”-ны санхүүжилтийн ард нуугдаж байна.

“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий хүрээнд олгох зээл бол хэн нэгэнд зүгээр тарааж байгаа мөнгө, ямар нэг тусламж огт биш гэж Засгийн газар өөрөө хэлж байна. Энэ бол тусламж биш ээ, ЗЭЭЛ юм аа гэж. Шинээр зээл авахыг уриалан шахаж байгаа ч угаасаа өнөөдөр 150 мянган малчин банкны зээлтэй. Зээлээ төлөхгүй бол өр болно. Өрөө төлөхгүй бол барьцаа хөрөнгөө хураалгаж үгүйрнэ. Өөрөө эс төлөвч үр хүүхэд тань төлж байж л цайрах өр. Өгсөн бол авдаг нь банкны зарчим. Өгөхдөө барьцаатай олгоно, авахдаа хүүтэй буцаана. Журам нь ийм, жам нь тийм. Алтан нарыг алгаар хааж болдоггүйтэй адил ямар ч гоё үгээр халхлаад энэ бол өнөөдрийн зээл, маргаашийн өр.

Байгалийн зуданд барагдаагүй үлдсэнийг нь  Ардын нам арчих бодлого албан ёсоор ийнхүү эхэллээ. Хожим хотоо харлуулж, байгаа бүхнээ банкинд хураалгасан мянга мянган малчин үр удмаараа тэднийг ерөөхгүй, хараах болно. Өгсөн л бол авч салдаг нь зээлийн үнэн. “Тэглэх юм гэнэ лээ” гэдэг тэнүүлч үгэнд хууртах хэрэгггүй. Өнөөдрийн зээл бол маргаашийн өр гэдэг нь маргашгүй билээ.

С.Биндэр

С.Баярцогт АН-ын генсек болж “Рио Тинто”-гийн хэлэлцээрийн баг Монголд ирэх цуутай өдрүүд

4 цаг 22 мин

Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ

7 цаг 16 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

10 цаг 0 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

11 цаг 22 мин

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

11 цаг 47 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

12 цаг 20 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

12 цаг 50 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

13 цаг 13 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

Өчигдөр 17 цаг 14 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

Өчигдөр 15 цаг 01 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

11 цаг 22 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

12 цаг 20 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

Өчигдөр 15 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

12 цаг 50 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

Өчигдөр 17 цаг 14 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

Сурталчилгаа