С.Зоригийн үхлээр сонгуульддаг ээлжит оролдлого юунд хүргэх вэ

С.Зоригийн үхлээр сонгуульддаг ээлжит оролдлого юунд хүргэх вэ

Сонгууль болгоны өмнө С.Зоригийн үхлээр улс төр хийдэг. С.Зориг бусдын гарт амиа алдсанаас хойш 26 жил өнгөрлөө. Энэ хугацаанд хичнээн ч олон хүнийг хэлмэгдүүлж, хичнээн ч олонудаа улс төр хийж ирэв. Энэ сонгуулийн өмнө дахиад л энэ хэрэг сөхөгдлөө.

Ингэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж руу чиглүүлчихэв.

Бүх телевизээр цацагдсан “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийн ярилцлагын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ: “Аравдугаар сарын 1-ний Ардчилсан холбооны хурлаар Ерөнхий сайдаар С.Зоригийг томилох асуудлыг хэлэлцэх тов ерөнхийдөө гарсан ч учир битүүлгээр хойшилсон. Ингээд аравдугаар сарын 2-ны өдөр Эвслийн удирдлагууд Улаанбаатар зочид буудалд хооллож, С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох албан бус шийдвэр гаргасан байдаг юм билээ. Гэвч тэр орой нь С.Зориг гэдэг улстөрч бусдын гарт амиа алдсан байдаг. Сүүлд нь С.Зоригагсныг Чимгээ, Содномдаржаа гэдэг хүмүүс алсан болж, нөгөө талаас энэ хүмүүс хилсээр гүтгэгдсэн болж энэ хэрэг дахиад задарчихлаа…. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчид тамгаа солилцохдоо “Ганцхан С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй, бусад нь надтай хамаагүй” гэж хэлсэн байдаг” гэж ярихдаа Ц.Элбэгдорж руу хандуулсан нэлээн эвгүй үг чулуудсан.

Ц.Элбэгдорж ч үүний хариу болгож “Монголд алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд хэрэггүй. Шүүхийн шийдвэрийг гуйвуулсан, шүүх засаглалыг орлосон, Үндсэн хуулийг зөрчсөн ажлын хэсэг ч гэж хаана байх вэ. Дөрвийн дөрвөн халуун амийг шатааж алсан, дээр нь Монголын ардчиллын зүрхэнд дүрсэн цуст хутганд улстөр биш хууль үйлчлэх учиртай” гэж дисс хийсэн.

Ийнхүү  Ерөнхий сайдын эхлүүлсэн “улс төр”-ийн араас ээлжит нэвтрүүлгүүд цувралаар цацагдаад эхэллээ.

С.Зоригийн хэргийн гол ганц гэрч болох Б.Булган анх удаагаа ам нээв. Өнгөрсөн хугацаанд ганц ч үг ганхийлгээгүй тэрбээртухайн хэрэг болсон өдрийн тухай гэхээс илүүтэй элдэв хов жив инээд алдан ярингаа Ардчилсан намын лидерүүдийг шүүмжлэн буруушаав. Тэрбээр ярилцлага өгөх шалтгаанаа “Нэгдүгээрт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатараас ярьж байна” ярилцлагад орохдоо ажлынхаа тайланг бүрэн тавьсан. Төрийн томчууд хэзээ ч тайлангаа тавьдаггүй. Түүний тайлангаа тавьсан нь надад таалагдсан. Хоёрдугаарт, Ц.Элбэгдорж “Л.Оюун-Эрдэнэ ээ, чи яасан их сандарч байх юм. Чи С.Зоригийг хөнөөсөн алуурчдыг сулласан шүү” гэсэн нь надад таалагдаагүй. Би тэднийг алуурчид биш гэж хэлээд байхад Ц.Элбэгдорж тэгж хэлэх эрхгүй” гэж тайлбарласан.

Херо Баатарын найруулан тавьж буй гэх энэхүү ээлжит нэвтрүүлгийн дараагийн бас нэгэн дугаар тун саяхан цацагдав. Гурван шатны шүүхээс буруутай нь албан ёсоор тогтоогдсон Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар болон өмгөөлөгч, ойр дотнын хүмүүс нь камерын өмнө яриа өгч өөрсдийгөө хэлмэгдсэн гэцгээв. Мэдээж буруутай гэгдэж байсан хүмүүс хэргээс мултарч байгаа болохоор өөрсдийгөө өмгөөлжярих л биз. Тэднийг хэн, хаанаас чиглүүлж телевизийн эфиртурьж залав.

УИХ-ын сонгууль яг болохын өмнө тэд “ардын баатар” аятай телевиз болгоноор гарч байна. Бүр хүн амины онц хүнд гэмт хэрэгүйлдэж, гянданд ял эдэлж байгаа Ц.Амгаланбаатар хуулийн ямар шалгуураар торноосоо гарчихсан айл гэрийн хойморт залрах цэнхэр дэлгэцээр “Ц.Элбэгдорж буруутай” хэмээн ярьж суух юм. Тэр хэдэн жилийн өмнө шахалтаар худлаа ярьсан юм бол одоо үнэн ярьж байна гэдгийг яаж мэдэх вэ. Хүн амины хэрэгтэй, олон жилийн ялтай хүн хэргээс мултарчих санаатай юу ч ярьж суугаа билээ, таашгүй.

С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн гэгдэж байсан хүмүүсийг 2016 онд хууль хүчний байгууллагын шат дараалал бүрээр нарийн шалгаж, гурван шатны шүүхээс гэм буруутай гэдгийг албан ёсоор тогтоосон байдаг. Шүүх байгууллага бол ирсэн баримтад тулгуурлаж шийдвэрээ гаргасан байж таарна. Гэтэл тэд өнөөдөр алуурчин биш болжээ. Өнгөрсөн 2023 онд Нийслэлийн прокурорын газраас тэдэнд гурван шатны шүүхээс ял оноосныг хэрэгсэхгүй болгосон. Одоо бүр төрөөс нөхөн олговор олгох тухай яригдаад эхэлсэн нь хачирхалтай. Засгийн газар ч шуурхай ажиллаж байгаа бололтой. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны Засгийн газрын хуралдаанаар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр 20 жилийн ял сонсож байсан Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх Ажлын хэсэг бүр байгуулчихсан.

Ийнхүү сонгуулийн өмнө С.Зориг агсны хэргийн сэжигтнүүдийг эрх баригч нам “Гэм буруугүй” хэмээн суллачихлаа. Алуурчид гэгдсэн хүмүүс алуурчин биш болж, төрөөс хохирол авах юм гэнэ. Энэ бүхний цаана Монгол Улсынхараат бус шүүх засаглалыг “нулимж”, төрд итгэх итгэлийг алдагдуулж байна. Ц.Амгаланбаатар гэхэд л С.Зоригийн хэргийн аллагад хамжигчаар оролцсоноос гадна таксины жолоочийг мөчилж алсан, Эрдэнэтэд нэг айлын дөрвөн хүнийг шатааж алсан ялтай. Одоо хэрэг нь хэрэгсэхгүй болчихоод нөхөн олговор нэхээд явж байгаа Б.Содномдаржаа нь нэг айлын дөрвөн хүнийг шатаасан хэрэгт хам хэрэгтнээр оролцсон.

Тэд яагаад өмнө нь хэрэг хүлээсэн юм бэ гэдэг асуулт урган гарчирж байна. Хэрэв дарамт шахалтаар хүлээсэн гэж үзлээ гэхэд тэд худал ярьж, мэдүүлсэн нь тодорхой байна. Одоо хэрэгт холбогдолгүй гэж хэлж байгаа нь өмнөх шигээ худлаа ярьж байхыг үгүйсгэх арга алга.

Тэдний ярианы яг алинд нь итгэх вэ. Ийм байхад тэдний үгээр л Ц.Элбэгдоржийг буруутгаж байгаа нь сонгуулийн өмнө ардчиллыг буруутгах гэсэн эрх баригч намын ээлжит найруулсан “жүжиг” гэж иргэдийн хэлээд байгаа хардлага үнэний ортой ч юм шиг. Хэдхэн жилийн өмнө Монголын шүүх, хуулийн өмнө бүх хэргээ хүлээсэн хүмүүс өдгөө гавьяа байгуулчихсан аятай телевизээр өдөр шөнөгүй гардаг болчихлоо. Одоо нэвтрүүлгийн дараагийн анги нь ч захиалагдчихсан, удахгүй гарах биз.

Саяхан цагдаагийн байгууллагаас С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн газраас олдсон үсний ДНК шинжилгээний хариу АНУ-аас ирлээ гэж мэдэгдэв. Бүхэл бүтэн 26 жилийн дараа гэнэт шинэ нотлох баримт ДНК шинжилгээг хэн хаанаас гаргаад ирэв. 2000 оны сонгуулийн үйл явцыг санаж байгаа бол “АН засаг баривал С.Зоригийн хэрэг шийдэгдэхгүй” гэсээр МАН өндөр хувийн ялалт байгуулсан. Түүнээс хойш МАН тасралтгүй засагласан. Асуудлыг шийдээгүй.

МАН сүүлийн найман жил засагласны дараа нийт ард иргэд туснамд итгэл хүлээлгэхгүй нь тодорхой болоод ирэнгүүт дуулиан, сенсацийн шинжтэй олны анхаарлын төвд байдаг хэргүүдийг сэргээн гаргаж ирсний нэг нь С.Зоригийн хэрэг гэх хардлагыг олон нийт өгч байгаа. Нээрээ л үнэхээр асуудал байсан бол яагаад хав дарж байгаад яг сонгуулийн өмнө гаргаж ирэв.

Энэ мэт байдлыг ажихад сонгуулийн өмнөх улс төр хийж байгаань тодорхой. Харамсалтай нь энэ бүхний ард Монгол Улсын хараат бус шүүх засаглал гол золиос болж байна. Хэн дуртай нь сонгуулийн өмнө шоу болгож, шүүхийн шийдсэн хэргийг ингэж нулимж болохгүй юм. Шүүх засаглал, төрд итгэх итгэлийг сулруулах нь эргээд нийгэмдээ маш аюултай. Наад зах нь шударга ёс алдагдаж эхэлдэг.

Эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн сонгуулийн өмнөх “улс төр” Монгол Улсын дархлаа болох шүүх засаглалыг сулруулах, аливаа хэргийг цэргийн шүүх, хээрийн шүүх байдлаар олны өмнө шууд яллах мэт шүүж байгаа нь монголчуудыг дотор нь хагалган бутаргах, Үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж мэдэхээр байна.

“Морин хуурын өдөр”, “Монгол тэмээний өдөр”-ийг бүх нийтээр тэмдэглэх тухай хуулийн төслийг боловсруулжээ

56 мин

О.Номинчимэг: Судалгаагаар 13-17 насны 4 хүүхэд тутмын нэг нь тамхи хэрэглэж байгаа

1 цаг 1 мин

Ардчилсан намынхан “гадаадын банк оруулж ирэх” хуулийг эсэргүүцэж бойкот хийж эхлэв үү?

2 цаг 16 мин

Улаанбаатар хотын хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

3 цаг 34 мин

Улсын арслан Б.Орхонбаяр: Сайн бөх байхаас илүү ёс жудагтай эр хүн байх нь чухал

5 цаг 31 мин

У.ХҮРЭЛСҮХ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАРЫН “ЗАРЛААГҮЙ ДАЙН”

8 цаг 37 мин

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаад хурандаа цол олгожээ

Өчигдөр 17 цаг 04 мин

Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайдаар Т.Доржханд нар яригдаж байна

Өчигдөр 16 цаг 45 мин

Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Г.Отгонтуяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах хүсэлт гаргажээ

Өчигдөр 15 цаг 55 мин

НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөгийн охин олон улсын тэмцээнд хүндэт шүүгчээр оролцоно

Өчигдөр 13 цаг 57 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй

Өчигдөр 13 цаг 50 мин

Х.Нямбаатар харвасан суманд оногддоггүй, хараал жатгад ч өртдөггүй БААТАР юм уу?

Өчигдөр 08 цаг 42 мин

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

2026-03-13

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

2026-03-13

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

2026-03-13

ШЕЗ: Шүүх Н.Алтанхуягийн гэм бурууг эцэслэн дүгнээгүй байна

2026-03-13

IELTS-ийн шалгалтад 8 оноо авсан сурагчийг зөөврийн компьютерээр шагнаж, ангиараа зусланд 3 хоног амрах эрх бэлэглэжээ

2026-03-13

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

2026-03-13

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

2026-03-13

Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ

2026-03-12

Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай!

2026-03-10

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

2026-03-13

Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 30-наас эхэлнэ

2026-03-10

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

2026-03-13

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

Х.Нямбаатар харвасан суманд оногддоггүй, хараал жатгад ч өртдөггүй БААТАР юм уу?

Өчигдөр 08 цаг 42 мин

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

2026-03-13

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ

2026-03-10

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

2026-03-13

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Г.Отгонтуяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах хүсэлт гаргажээ

Өчигдөр 15 цаг 55 мин

У.ХҮРЭЛСҮХ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАРЫН “ЗАРЛААГҮЙ ДАЙН”

8 цаг 37 мин

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 40 гаруй хувьцаа эзэмшигчид өлсгөлөн зарлалаа

2026-03-11

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

2026-03-13

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

2026-03-11

Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “АВДРЫГ НЬ АВААД АЛТЫГ НЬ ХАЯДАГГҮЙ” ишлэлийг хөрөнгийн зах зээлийн топ сувгууд онцолжээ

2026-03-11

Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайдаар Т.Доржханд нар яригдаж байна

Өчигдөр 16 цаг 45 мин

Сурталчилгаа