Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
МУГЖ, соёлын элч, супер балетчин Д.Алтанхуяг МАН-аас нэр дэвшигчдийн жагсаалтад багтжээ. Дэлхийн шилдэг найман балетчны нэг болж, дэлхийн сонгодог урлагт нэрээ таниулсан чадварлаг балетчин тэрээр улс төрд орохоор сэтгэл шулуудсан бололтой. МАН-ын олныг гайхуулж буй жагсаалтад салбар бүрийн төлөөллүүдийг оруулна гэсэн нь сонгодог урлагаас Д.Алтанхуягийг онцгойлжээ.
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын болон АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, “Ла Скала” болон Японы Комаки балет компанийн хүндэт бүжигчин, Монголын балетийн хөгжлийн сангийн тэргүүн гээд түүний цол гуншин, намтар түүх арвин. Үүгээр ч зогсохгүй XX зууны шилдэг бүжиг дэглээч Роланд Пэтиттэй хамтран ажилладаг Д.Алтанхуяг 1982 онд Ховд аймагт төрж, 1993 онд Хөгжим бүжгийн коллежийн сонгодог бүжгийн ангид суралцах болсон нь түүнийг одоогийн өндөрлөгт хүргэх анхны алхам болсон гэдэг.
Ийн дэлхийн сонгодог урлагт хүлээн зөвшөөрөгдсан Д.Алтанхуяг улс төрд эргэлт буцалтгүй хөл тавьж байна. Хүлээн авна уу.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
