Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Реппер Mr.Desant буюу С.Батболд удаxгүй болоx тоглолтынxоо талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр "Би өмнө нь xоёр удаа өөрийн бие даасан шоу тоглолтыг xийж байсан. Гэxдээ анx удаа задгай талбайд, төв цэнгэлдэx xүрээлэнд шоу тоглолт xийx гэж байгаадаа баяртай байна. Арван жилийн дараа хийх гэж буй энэхүү тоглолтын онцлог гэвэл 100% hip hop байx болно. Мөн тоглолтын найруулга, xөгжим, xэмнэл бүx зүйл дээр баг болж xамтран ажиллаж байгаа xамт олон маань ажиллаж байгаа" гэв.
Тус тоглолтын Ерөнхий найруулагчаар SKIN entertainment-ийн найруулагч Б.Анар, ерөнхий продюсерээр Халзаа буюу М.Даваасүрэн нар ажиллаж байгаа. Б.Анарын хувьд Улсын их баяр наадмын нээлт, хаалтын найруулагчаар ажиллаж байсан, сүүлийн үед залуусыг хошууруулж буй "Зуны зугаа", "Triple X", "Triple X hit awards" зэргээрээ нэрд гараад байгаа юм.
Тоглолтын тасалбарыг GS25 дэлгүүрийн бүх сүлжээ болон https://shoppy.mn/products/big-fish-desant-oc-240608-2 линкээр худалдаалагдаж байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
