Улаанбаатар номын сангийн газрын талыг Япончуудад хэн “зарсан” бэ?
Төрийн ордонд чемодан дүүрэн баримттай Оюутолгойн сонсголд зочилсон С.Баярцогт юу хэлэв?
Л.Гүндалай: Н.Алтанхуягийн Засгийн газар Оюутолгойн далд уурхайн гэрээг хийхийн тулд улайран зүтгэж байсан
Улс төрийн улаан, цэнхэр нам хосолж, сонгогддог 1-р тойрогт МАН-аас дараах 9 хүнийг сойсон. Ингэхдээ УИХ-ын даргаас эхлэн яамдын сайд хүртэл том өндөр тушаалтнууд энэ намаас гоцгойрч байна. Гэвч өнөө л хуучин бууны хугархай, саарал ордондоо багадаа л 6 жил төр түшсэн ярьдаг л сайд, дарга, гишүүд харагдана. Тодруулбаас Баянхонгорын угшилтай УИХ-ын дарга Г.Занданшатар, “казиночин” ГХ-ийн сайд Б.Батцэцэг, аймагтаа мотоцикль тараадаг Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай нар.
Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, БХ-ын сайд Г.Сайханбаяр, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг нар бол Архангай аймгийн хуучирсан дүрүүд. Тэгвэл Өвөрхангай аймгийг шнижвэл МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, ЭМ-ийн сайд С.Чинзориг, Г.Ганболд тэргүүтэй ах нар багтжээ. Ингээд харвал аргагүй л эрх баригч нам гэсэн шиг өнөө л хуучин дүр, хамаг сайд, дарга нар нэг дор цуглажээ. Хуучин танилаа сонговоос эл тойрогт МАН тодрох нь гарцаагүй. Гэвч өнгөрсөн жилүүдээ дүгнээд эдгээр дүр төрхөө дахин харах уу, шинэ дүртэй учрах уу гэдэг сонголт иргэдийн гарт л байна.
Copyrights © 2025 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
