Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Одоогоос дөрвөн жилийн өмнө АН-аас тогос шиг гоёдог, хэвлүүхэн биетэй ч биендээ баймгүй адтай, жаатай эмэгтэй гишүүн болсон нь А.Адъяасүрэн. Бүсгүй хүн гоо сайхан, хувцас хунар тэргүүтэй бизнес эрхэлдэг байхад А.Адъяасүрэн голдуу эр хүний ажил эрхэлнэ. Ямар сайндаа нүүрсчдийн дунд толгой цохисон явж байх вэ. 1996 онд түүхийн багш, сэтгэл судлалын мэргэжил эзэмшин, МУБИС-д 2001 он хүртэл багшаар ажиллаж байсан тэрбээр 2000 оноос эхлэн “Номгон санчир” гэх жолооны курс ажиллуулж бизнесийн гараагаа эхэлж байв. Улмаар нүүрс тээвэрлэдэг дөрвөн компанитай болсон байдаг. Тиймдээ ч “нүүрсчин” гэх хочтой болсон. Ерөнхийлөгч Х.Баттулгатай нутаг нэг хувьд зөвлөхөөр нь ажиллаж байгаад Их хуралд нэр дэвших квотоо авч, гишүүн болсон азтай эмэгтэй. Бизнесийн салбарт амжилттай яваа ч улстөрчийн хувьд “боловсроогүй жимс”.
Түүний хамаарал бүхий хэд хэдэн компани хууль зөрчин хилээр хориотой бараа нэврүүлэх гэж оролдсон, нүүрсний “С” зөвшөөрлийн хэрэг гээд гишүүн болсон даруйдаа сонгогдож болохгүй улстөрчийн тоонд орчихсон гэжугаа. Ганц дайчин ганцаардахгүй гээд энэ удаад ч мөн намаасаа ганцаараа л эрчүүдийгээ өнгөлж, хангайн бүсэд нэр дэвшиж байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
