Ашигт малтмалын лицензтэй холбоотой сонсголоор ил болсон зөрчлүүдийг хуулийн байгууллагад шилжүүлнэ

Ашигт малтмалын лицензтэй холбоотой сонсголоор ил болсон зөрчлүүдийг хуулийн байгууллагад шилжүүлнэ

“Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө. Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд олонхыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ц.Цэрэнпунцаг, Б.Энх-Амгалан, цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Т.Доржханд нар ажилласан бөгөөд сонсголыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас өгсөн үүрэг, чиглэл, тус Хянан шалгах түр хорооны шийдвэрийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан даргалан явуулав.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголоор ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, олгох, бүртгэх үйл ажиллагааны талаар гурав, нутгийн захиргааны байгууллагаас олгож буй зөвшөөрөл, түүний хэрэгжилт сэдвээр түгээмэл тархацтай ашигт малтмал, бичил уурхайн тухай хоёр, тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлбөр, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагааны талаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийн хэрэгжилт болон гэрээ, үнийн тухай хоёр багц асуудал, мөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалт, эзэмшлийн талаарх асуудлыг сонсож, хэлэлцлээ. Түр хороонд нийт 14 хянан шалгагч, шинжээч ажиллаж, Улсын Их Хурлын 2024 оны 25 дугаар тогтоолын дагуу хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл, түгээмэл тархацтай ашигт малтмал, бичил уурхай, тэдгээрийн тусгай зөвшөөрөл, уул уурхайн лицензийн шилжилт хөдөлгөөн, эцсийн өмчлөгч, мөн зориулалтын дагуу ашигласан байдал, АМНАТ-ийн болон татварын өр, түүний шалтгаан, эх үүсвэргүй ашигт малтмал борлуулсан, экспортолсон асуудал, орд газруудад түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зэрэгцүүлэн олгох, хууль бусаар олборлолт явуулах зэрэг 10 асуудлын хүрээнд дөрвөн тусгай шалгалт явуулсан байна. Түр хорооны хяналт шалгалтын хугацаанд нийт 55 байгууллагаас нотлох баримт гаргуулахаар хандсан боловч тэдгээрээс 41 байгууллага хариу ирүүлсэн байна. Хариу огт ирүүлээгүй болон хугацаа хожимдуулсан 11 байгууллага, мөн дутуу ирүүлсэн есөн байгууллага байна. “Эдгээр байгууллагад хууль заасны дагуу зохих хариуцлагыг тооцох болно” гэж сонсголыг дүгнэхдээ Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан тэмдэглэсэн юм.

Хянан шалгагч, шинжээч нарын ирүүлсэн мэдээлэл, тайлбар, тодруулгад тулгуурлан гэрч, тэднийг төлөөлөх хүмүүсээс асууж, хариулт авах хэлбэрээр явагдсан нээлттэй сонсголд давхардсан тоогоор нийтдээ 164 хүн дуудсанаас 116 хүн буюу 70.7 хувь нь ирсэн байна. Мөн, Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл, “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци”, “Хил хязгааргүй алхам” Төрийн бус байгууллага, сонсгол даргалагчийн урилгаар Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Экологийн цагдаагийн газар, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг төрийн байгууллага, хууль хяналтын байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Сонсголоор, Усны тухай хууль зөрчсөн тухай, лиценз олголт, шилжүүлэлтийн тухай, ашиглалт олборлолт явуулдаггүй хэрнээ экспорт хийгээд байдаг тухай, суурьшлын бүсэд уул, уурхайн зөвшөөрөл олгосон, нэг бол ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгочихсон газар дээр суурьшлын бүс бий болгосон, түгээмэл тархацтай ашигт малтмал гэх нэрийн доор хууль бусаар түгээмэл бус эрдэс баялаг олборлож байгаа зэрэг олон бугшсан асуудал ил болсон юм.

“Сонсголыг зохион байгуулахдаа бид хэн нэгнийг буруутгахыг зориогүй. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдоогүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмыг барьж ажилласан. Энд ирж гэрчээр оролцон, мэдүүлэг, тайлбар өгч байгаа хүмүүс бол гэм буруутай хүмүүс биш. Уул уурхайн салбарын болохгүй, бүтэхгүй байгаа, алдаатай, оноотой байгаа асуудлуудаа ярьж, зөрүүтэй ойлголтуудаа нэгтгэх, шаардлагатай бол хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, ажлын уялдаа холбоогоо сайжруулах үүднээс төр, хувийн хэвшлийн аль алиных нь саналыг тэгш сонслоо. Хаана асуудал байна гэдгийг олж харах гэж ажилласан. Түүнээс хэн нэгнийг буруутгах, улс төр хийх, сонгууль угтсан популизм явуулах, хэдэн биеэ гавьяатан болгож харагдуулах гэж ийм зүйл хийгээгүй” хэмээн сонсгол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан уг үйл ажиллагааг хаахдаа онцлон хэлсэн юм. Тэрбээр, гэсэн хэдий ч Хянан шалгах түр хороо сонсголоор илэрсэн ноцтой зөрчлүүдийг цаашид гүнзгийрүүлэн шалгуулахаар нотлох баримтуудыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх болно гэлээ.

 

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын явцад ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох төлбөр, татвар ноогдуулах, хураахтай холбоотой хууль, эрх зүйн орчин хангалтгүй байгаагаас үүдсэн хууль бус үйлдлүүд, ажил хариуцан эрхэлж байгаа төрийн албан тушаалтны буруутай, хариуцлагагүй болон санаатай, санамсаргүй үйл ажиллагаа, төрийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо сул, хяналт шалгалт хангалтгүй зэргээс үүдсэн хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд ч ажиглагдаж байсан юм. Цаашид хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, үндэсний баялагтаа монгол хүн бүр эзэн болох, эвдэгдсэн газар нутгаа нөхөн сэргээх, боловсруулах үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулж хөгжүүлэх, иргэдээ ажилтай, орлоготой болгох, авлига, ашиг сонирхлын гэмт хэргийг таслан зогсоох, төрийн хяналт шалгалтыг сайжруулах зэрэг цогц арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатайг Хянан шалгах түр хорооны гишүүд дүгнэж байлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

С.Баярцогт АН-ын генсек болж “Рио Тинто”-гийн хэлэлцээрийн баг Монголд ирэх цуутай өдрүүд

3 цаг 27 мин

Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ

6 цаг 21 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

9 цаг 5 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

10 цаг 27 мин

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

10 цаг 52 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

11 цаг 26 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

11 цаг 55 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

12 цаг 18 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

Өчигдөр 17 цаг 14 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

Өчигдөр 15 цаг 01 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

10 цаг 27 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

11 цаг 26 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

Өчигдөр 15 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

11 цаг 55 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

Өчигдөр 17 цаг 14 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

Сурталчилгаа