Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт ээлжит тулаанаа Колумбын боксчин Оскар Эскандонтой хийхээр болжээ. Уг тулааныг ирэх долдугаар сарын 26-нд Миссисипи мужийн “Билокси”-д зохион байгуулах бөгөөд “FOX Sport” телевизийн нэгдүгээр сувгаар шууд дамжуулах аж.
Оскар Эскандон нь 2004 оны Афины олимпийн наадамд оролцож, шилдэг 16-нд шалгарч байсан төдийгүй мэргэжлийн бокст шилжсэнээсээ хойш 25 ялалт байгуулж, гурван удаа ялагджээ. Тэрбээр одоогоос яг нэг жилийн өмнө WBC холбооны хагас хөнгөн жин буюу 57.2 кг-д аваргын бүсийн төлөө Гэри Расселтай тулалдан ялагдсан юм.
Харин Н.Төгсцогт мэргэжлийн боксын IBO холбооны 57.2 кг-ын жингийн дэлхийн аварга болж байсан, мэргэжлийн рингэнд 15 тулаан хийсэн. Тэрбээр хамгийн сүүлд хоёр жилийн өмнө Намиби улсын боксчин "Цөлийн шуурга" хочит Сакариа Лукастай хийж, тэнцсэн байдаг. Тэгвэл хоёр жилийн дараа мэргэжлийн спортдоо эргэн ирж байгаа нь энэ. Түүний хувьд 12 ялж, хоёр ялагдан, нэг тэнцсэн. “Боксрек”-ийн чансаанд Н.Төгсцогт 23-т, Оскар Эскандон 11-т эрэмбэлэгдэж байна. Хэрэв Н.Төгсцогт ялалт байгуулбал Гэри Расселтай тулах магадлал өндөр болох юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
