Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод болсон 400 мянган ам.долларын шагналын сантай “Ялла Компасс-2024” тэмцээнд Монголын “The MongolZ” түрүүлж, 200 мянган ам.долларын шагнал хүртжээ.
Тэмцээнд урилгаар оролцсон Монголын “The MongolZ” баг финалын тоглолтод “Ninjas in Pyjamas” багийг 2:1-ээр буулган авснаар түрүүлсэн юм. Уг тэмцээнд 12 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөн бөгөөд манай залуус “А” хэсгийг тэргүүлжээ. Багууд хэсэгтээ тойргийн журмаар өрсөлдөж, хамгийн олон хожилтой гурван баг хасагдах шатанд шалгарсан юм.
“MongolZ”-гийн залуус хэсэгтээ “Sashi Esport”, “ENCE”, “Ninjas in Pyjamas”, “HEROIC” багийг хожиж, багуудыг хожиж “Astralis”-д хожигдсон юм. Ингээд дөрөв хожиж, нэг хожигдсон амжилтаар хэсгээ тэргүүлэв. Улмаар хагас шигшээ хэсэгтээ хожигдсон “Astralis”-тай дахин таарч, 2:1-ээр буулган авсан байна

Монголын залуус уг тэмцээнд анх удаа түрүүлсэн бөгөөд шилдэг тоглогчоор Б.Өсөрбаяр тодорчээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
