Ардчилсан намынхан говийг устай болгохын төлөө ажиллана

Ардчилсан намынхан говийг устай болгохын төлөө ажиллана

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн иргэдтэй хийх уулзалтаа Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Дорнод аймгаас эхлүүлж, Дорноговийн Сайншанд сумд үргэлжлүүллээ. 7 дугаар тойрог буюу Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт тус намаас нэр дэвшиж буй Г.Ганбаатар, Р.Сэддорж, Л.Одсэр, Р.Эрдэнэбүрэн, Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, Н.Энхбат нар эл уулзалтад оролцов. Энэхүү уулзалтыг зорьж ирсэн иргэдэд Ардчилсан намынхан эрчимт хөгжлийн 9 зорилт, 90 ажил, 900 заалттай мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.

Энэ үеэр Л.Гантөмөр “Ардчилсан намын мөрийн хөтөлбөр бол их ажлын төлөвлөгөө. Манай нам ард түмнээ хуурахыг хүсэхгүй байгаа. 9 удаагийн сонгууль болоход дандаа худлаа ярьдаг болж, дарга нар амласнаа биелүүлэхээ больсон. Татвар буулгана гэчихээд нэмдэг. Цалин нэмнэ гээд төгрөгийн ханшийг унагадаг болсон.

Бид иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, Монголын эдийн засгийг босгож ирэх ёстой. Монгол хүнээ хүчирхэг болгох төлөвлөгөө бидэнд бий. Монгол залуучууд ажилтай болъё гэвэл үйлдвэртэй болохоос өөр аргагүй. Бид 2012-2016 онд үйлдвэржилтэд анхаарсан. Зөвхөн Дорноговь аймагт гэхэд цементийн хоёр үйлдвэртэй болж, дотоодын хэрэглээгээ бүрэн хангах боломж бүрдсэн. Одоо бид гангийн, бордооны, зэс боловсруулах үйлдвэртэй болж, өндөр технологийг Монголдоо нутагшуулах хэрэгтэй.

Ардчилсан нам ипотекийн зээл олгох, 3000 км зам тавих зэрэг ажлыг санаачилж, хэрэгжүүлсэн. Гэвч ипотекийн зээл олгохыг сүүлийн жилүүдэд зогсоосон. Сонгууль угтуулаад буцаан олгож эхэлсэн дүр үзүүлж байна” гэсэн юм. Түүнчлэн тэрбээр “Говийг устай болгохын тулд долоон нэр дэвшигч маань долуулаа хамтарч, хүчээ нэгтгэж ажиллана. Говьд бид заавал ус авчирна. Миний эцэг говийн хүн. Надад хувь заяа ногддог л юм бол говийг заавал устай болгоно. Энэ ажлыг хийх долоон нэр дэвшигчийг маань дэмжихийг, сонгохыг хүсье” хэмээн тэмдэглэв. Монгол төрийг монголчуудын дунд авчирна гэдгээ тодотгосон тэрбээр мөн “Шударга ёс алдагдсан хэвээрээ байна. Утаа, түгжрэл, ядуурал, авлигаас салахын тулд монгол төрийг удирдаж буй хүмүүс яг ард түмнийхээ хажууд амьдардаг байх ёстой. Одоо бол монгол төр вакумд орчихоод байна. Монгол төр мөнгө шүтдэг болсон нь хамгийн том алдаа. Монголын төр мэдлэг шүтдэг болох ёстой” гэж онцоллоо.

УИХ-ын сонгууль болж буй өнөө үед дотоод, гадаад нөхцөл байдал онцлогтой байгаа гэхэд болно. Хойд хөрш дайн байлдаантай, урд хөрш эдийн засгийн “тулаантай” байгаа. Дэлхий хоёр хуваагдаж, Ойрхи Дорнодод дайн болж буй. Дэлхийн хуваагдал дунд юуны түрүүнд монголчуудын амь амьжиргаа, монголчуудын хувь заяа, Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалахын тулд энэ удаагийн сонгуульд хариуцлагатай оролцож буйгаа тус намынхан илэрхийлээд, иргэдийг ч саналаа өгөхдөө хариуцлагатай хандахыг хүслээ.

Энэ талаар Л.Гантөмөр “Өнгөрсөн 20, 30 жилд монголчуудын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, улс төрийн эрх чөлөөгөө дэлхий дахинд зарлан тунхагласан үүлэн чөлөөний нар шиг энэ сайн цаг өдгөө бүдгэрч харагдаж байгаа. Гадаад улсын Ерөнхийлөгч ирээд Монголын төр ямар байхыг хэлж болно гэж үү. Монгол иргэнээ хүчирхэг болгохгүй бол гаднын нөхцөл байдал хүнд байгаа гэдэг талаасаа бид сонгуульд асар хариуцлагатай оролцож байна. Нөгөөтээгүүр, дотоод нөхцөл байдал ч хүнд байна. Зарим хүн өнгөрсөн 8 жилийг “Там шиг 8 жил байлаа”, “Дарангуйлал үнэнээсээ ирснийг харуулсан 8 жил боллоо”, “Бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн 8 жил байлаа”  гэх зэргээр хэлж байна. Ардчилсан нам алдагдсан 8 жилийн алдааг засаж чадна” хэмээн өгүүлэв.

Энэхүү уулзалтын үеэр Ардчилсан намынхан газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, “Хариуцлагатай, чинээлэг малчин хөтөлбөр”-ийг улс орон даяар хэрэгжүүлнэ гэдгээ тэмдэглэв. 7 дугаар тойрогт багтаж буй дээрх аймгуудад байгалийн баялгийн нөөц бий тул боловсруулах үйлдвэр барих хэрэгтэй. Ингэж чадахгүй бол хөгжихгүй. Говьд ус ирвэл дагаад хөгжил ирнэ хэмээн үзэж буй Ардчилсан намынхан Монголын говийг хөгжүүлэх ажлын төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрөө иргэд сонгогчдодоо ийнхүү танилцуулан, санал бодлыг нь сонссон юм. Мөн иргэдийг хэрсүү, сонор сэрэмжтэй байж, саналаа худалдахгүй байхыг хүсээд, чин сэтгэлээсээ хүсэж, мөрөөдөж буй ирээдүйнхээ төлөө саналаа өгөхийг уриаллаа. Тэднийг дэмжиж буйгаа иргэд илэрхийлэн, амжилт, ялалт хүсэв.

                                                             Ардчилсан намын сонгууль эрхэлсэн байгууллага

 

С.Баярцогт АН-ын генсек болж “Рио Тинто”-гийн хэлэлцээрийн баг Монголд ирэх цуутай өдрүүд

3 цаг 30 мин

Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ

6 цаг 24 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

9 цаг 8 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

10 цаг 30 мин

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

10 цаг 55 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

11 цаг 29 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

11 цаг 59 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

12 цаг 22 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

Өчигдөр 17 цаг 14 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

Өчигдөр 15 цаг 01 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

10 цаг 30 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

11 цаг 29 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

Өчигдөр 15 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

11 цаг 59 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

Өчигдөр 17 цаг 14 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

Сурталчилгаа