Л.Гантөмөр: Ардчилсан нам бол бүтээж чаддаг, өгч чаддаг, хийж чаддаг нам шүү. Та бүхэн минь ийм намыг дэмжиж энд цугласнаараа бахархаарай

Л.Гантөмөр: Ардчилсан нам бол бүтээж чаддаг, өгч чаддаг, хийж чаддаг нам шүү. Та бүхэн минь ийм намыг дэмжиж энд цугласнаараа бахархаарай

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Баянхонгор аймагт ажиллаж, ардчиллыг дэмжигчидтэй уулзаж, ярилцлаа. Тэрбээр, “Би өчигдөр баруун аймгуудад ажиллаад ирлээ. Очсон газар бүрт танхим дүүрэн хүнтэй, Ардчилсан намын даргын хувьд санаж, бодож, юунд зорьж байгаагаа дэлгэрэнгүй сайхан ярилцах боломж гарсан. Ер нь монголчууд баруун талаасаа сайхан цэнхэртэж, эрх баригчдыг сольё гэсэн хандлага ноёлож байна. Архангай аймагт 1 дүгээр тойргийн сурталчилгааны нээлтэд оролцсон. Архангай аймгийнхан аймаг, нутаг гэлгүй “Ардчиллын 9 эрдэнэ”-ийг сонгоно гэдэг хатуу байр сууриа илэрхийлсэн.

Бид өнөөдрийг хүртэл олон удаагийн судалгаа авсан. Энэ судалгаануудаас харахад ардчиллынхан илүү байгаа. Х.Баттулга Ерөнхийлөгчийг Баянхонгорт дэвшүүлээч гэсэн хүсэлт олон удаа ирсэн. Гэхдээ бид хойд бүс буюу Хөвсгөл, Орхон, Булган аймгууд ардчиллын маш тодорхой лидерийг хүлээж байгаа юм байна гэсэн судалгааны дүндээ үндэслээд, Х.Баттулга, Ж.Батзандан хоёрыг тийш нь илгээсэн. Үнэхээр ч Хөвсгөлд Х.Баттулга Ерөнхийлөгчийг очиход уухайлан хүлээж авч байна билээ. Хөвсгөлийнхөн тэр аймгийн хүн, энэ аймгийн хүн гэж ярихгүй, харин “Бид энэ удаа ардчиллаа дэмжинэ, одоо солихгүй бол энэ эрх баригчид бүр болохоо байлаа. Х.Баттулгын багийн найман хүнийг дэмжинэ” гэцгээж байна. Ийм сайхан мэдрэмж авсан, сайн сайхныг харсан уулзалтууд газар бүрт болж байгаад баяртай байна” хэмээн уулзалтыг эхлүүлэв.

Тэрбээр УИХ-ын сонгуулийн 1 дүгээр тойрог буюу Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн тухай ярихдаа “Бид хангайн бүсийн хөгжлийг бүтэн харж байгаа. Хангайн бүсэд яг хэрэгтэй хүмүүсийг нь нэр дэвшүүлсэн. Сайнхүүгийн Ганбаатар бол туршлагатай, тодорхой дуу хоолойтой улс төрч. Тэр одоо хангайн бүсийн хөгжлийн төлөө зүтгэх цаг нь болсон. Эрдэнэтээс сонгогдоод тойрогтоо бизнесийг дэмжих, бизнесийн бүлгүүдийг зохион байгуулж, иргэдийг ажилтай, орлоготой болгох асар их ажил хийсэн. Тэр ажлынх нь үр шимийг хүртсэн эрдэнэтчүүд С.Ганбаатарыг тойргоосоо явуулах дургүй байсан шүү. Та бүхэн С.Ганбаатарыгаа сайхнаар хүлээж аваарай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. С.Ганбаатар дарга болох гээд, ямба эдлэх гээд байгаа юм биш. “Намын өгсөн даалгаврын дагуу л явна, намын дарга та хаана дэвш гэнэ, тэнд л очно. Нэр дэвшиж ялалт байгуулахаас гадна тухайн бүс нутгаа хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр бүрэн хүчээ дайчилж ажиллана” гэж С.Ганбаатар гишүүн маань хэлж байгаа шүү. Тийм учраас та бүхэн минь 100 хувийн саналаар С.Ганбаатарыгаа дэмжээрэй. Энэ нутгийн унаган хүү түүнд улс төрийн хат бий, зориг бий, нас бий.

А.Адъяасүрэн гишүүнийгээ бид улираан нэр дэвшүүллээ. Түүнийг эрх баригчид дөрвөн жил доромжилсон. А.Адъяасүрэн гишүүнд хүнээс авлига авах албан тушаал огт байгаагүй. Нүүрсний хулгай хийх албан тушаал ч байгаагүй. Үүнийг бодоорой. Энэ чигчийн чинээ бүсгүй эр зоригтой тулдаа тэр их доромжлол гүтгэлгийг давж гараад, сонгогч олныхоо өмнө нүүр бардам ирж байгаа юм шүү. Та бүхэн минь А.Адъяасүрэн гишүүнээ 100 хувь дэмжээд өгөөрэй. Хамгийн гол нь тэр хүнд нутаг орноо хөгжүүлэх, нутаг орныхоо хүмүүсийг мөнгөтэй болгох, ажилтай болгох сэтгэл байгаа. Тиймээс Ардчилсан намын дэвшүүлж буй иргэдээ мөнгөтэй, ажилтай, бизнестэй болгоё гэдэг мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол хүн нь манай А.Адъяасүрэн гишүүн юм шүү.

Олноо “Бидон” гэж алдаршсан Д.Ганбат гишүүнээ бид дэвшүүлсэн. Тэр бол ардчилсан үзэл санааны үнэхээр том зүтгэлтэн шүү. Би Д.Ганбат гишүүнээр бахархдаг. Монголын парламент Д.Ганбат гишүүн шиг эр зоригтой дуугардаг хүнээр дутна, тиймээс та бүхэн түүнийг 100 хувийн саналаар дэмжээрэй. Тэр хэзээ ч эрх баригчдаас, хэн нэг даргаас айж үзээгүй. Хэний ч өмнө үгээ хэлж чаддаг, ямар ч бохир хуйвалдаанд оролцож байгаагүй. Ардчилсан нам эвлэлдэн нэгдэхэд Д.Ганбат гишүүний хариуцлага, хийсэн алхам, ухаалаг ажиллагаа маш их үүрэгтэй байсан. Төрд ийм хүн хэрэгтэй.

Бид Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайханыгаа дэвшүүлсэн. Тэр ямар ч ажлыг хийж чаддаг. Д.Жаргалсайхан 416 км төмөр замыг барьж чадсан. Одоо бол монголчуудын хувьд цэцэрхэж суух цаг биш, ажил хийж чаддаг хүмүүсээ дэмжиж, ажиллуулах цаг нь болсон. Бид цөвүүн цагийг их ажлаар халж, сайн цагийг авчирна гэж зорьж байгаа. Энэ төлөвлөгөөнд Д.Жаргалсайхан асар хүчтэй оролцоотой байна.

Д.Цогтбаатар гэдэг эдийн засагч, банкир залууг нэр дэвшүүлсэн. Манай Д.Мөнх-Эрдэнийн төрсөн дүү. Энэ залууг бид Д.Мөнх-Эрдэнийг барьж хорьсны төлөө дэвшүүлж байгаа юм. Монголчуудын амыг эрх баригчид барьж чадахгүй шүү гэж хэлээд дэвшүүлсэн. Хэдүүлээ эрх чөлөөний төлөө явж байгаа хүн бүрийг дэмжье. Д.Цогтбаатарыг халуун дотноор хүлээн авч дэмжиж өгөөрэй.

Бид ажил хийж чадах хүмүүсээ дэвшүүлсэн. Бид шинэ үеэ оруулж ирж, үе сольж байгаа. О.Алтангэрэл, Г.Хосбаяр, П.Мөнхтулга, Э.Болорчулуун нар бол Ардчилсан намын шинэ үеийн төлөөлөл, дараа үеийн лидерүүд. Энэ залуус УИХ-д орж байж, Ардчилсан намын шинэ үе, 1980-1990 оныхон төр барьж эхэлж байж Ардчилсан нам хүчтэй болно. Тиймээс энэ залуусыг дэмжээд өгөөрэй” хэмээв.

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр хонгор нутгийнханд намынхаа мөрийн хөтөлбөр, зорилго зорилтын талаар танилцуулахдаа “Манай намын “Эрчимт хөгжлийн төлөвлөгөө” мөрийн хөтөлбөр бол хүчирхэг монгол хүнийг, хүчирхэг монгол төрийг бүтээхийн төлөөх бидний ажлын төлөвлөгөө шүү. Бид мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа эх орноо хэд тойрч, иргэдээсээ саналыг нь авсан. Тиймээс Ардилсан намын 126 нэр дэвшигчийн баримталж байгаа, УИХ-д гараад ажил хэрэг болгох мөрийн хөтөлбөр бол та нарын санал, та бүхний төлөвлөгөө гэж ойлгоорой. Одоо Монголд ажил хийдэг төр хэрэгтэй. Ийм залхуу, ийм шоучин, ийм худалч төртэй удаан явж болохгүй. Тиймээс цэвэр сайхан төрийн төлөө хичээж ажиллаарай” хэмээн сануулж байлаа.

Мөн тэрбээр сонгуулийн сурталчилгааны явцад эрх баригч намынхан хэрхэн сөрөг пиар хийж, хүч түрж буй талаар ярихдаа “МАН-ын дарга орон нутагт ажиллахдаа Ардчилсан намыг эвлэж чаддаггүй гэж ярьж явна гэсэн. Коммунистуудын нүдээр тэгж харагдаж байгаа юм. Учир нь Ардчилсан намд коммунизм байхгүй. Ардчилсан нам даргадаа тангараг өргөдөг нам биш, төрдөө тангараг өргөдөг нам. Манай намынхан хэн нэг даргын төлөө хэзээ хазаж, эвтэй дүр эсгэж, аялдан дагалддаг, даргаа дагаад навсганаж явдаг хүмүүс биш. Ард түмэн мэднэ. Манай нам бол бодсоноо хэлдэг, хэлэхийг нь зөвшөөрдөг, тойрч суугаад үзэл бодлоо илэрхийлж, түүнийгээ хамгаалан үзэлцэж чаддаг, тэгээд нэг шийдвэрт хүрч чаддаг нам. Гишүүд нь үгээ хэлж чадахаа больчихвол Ардчилсан нам Ардчилсан нам биш болно. Олон ургалч үзэл оршиж байж Ардчилсан нам зангидагдана. Бидний эв нэгдэлд МАН санаа зовох хэрэггүй, бид эв нэгдэлтэй байгаа.

“Энэ хэцүү үед Ардчилсан нам төр барьж чадах уу” гэж бас МАН-ын дарга ярьж явна билээ. Хэцүү үе гэж юуг хэлж байгаа юм бэ. Яагаад хэцүү байгаа юм бэ. Яагаад МАН дангаараа ноёрхсон 8 жилд юу ч сайжирсангүй, харин ч бүр муудчихав аа. Ажилгүйдэл, ядуурал 8 жилийн өмнөхөөс нэмэгдсэн байна. Юмны үнэ өсөж, боловсрол, эрүүл мэндийн салбар доройтсон байна. Яагаад энэ хэцүү цагийг МАН авчирав. Ийм хэцүү цагийг авчирчихаад одоо Ардчилсан намгүй явъя гэж яаж хэлж чадаж байна вэ” хэмээн бухимдаж буйгаа илэрхийлсэн.

“Ардчилсан нам бол бүтээж чаддаг, өгч чаддаг, хийж чаддаг нам шүү. Та бүхэн минь ийм намыг дэмжиж энд цугласнаараа бахархаарай. Баянхонгорчууд ардчиллаа хамгаалж чадна гэдэгт итгэж байна” гэснээр Л.Гантөмөр үгээ өндөрлөв.

Хэзээнээсээ ардчиллыг дэмждэг Хонгор нутгийнхан Ардчилсан нам, тус намаас нэр дэвшигчдийг дэмжиж буйгаа илэрхийлж, уулзалт халуун дулаан уур амьсгалд өрнөв.

 

Цагаан сар, наадмын амралт амралтын өдөртэй давхацвал ажлын өдөр нөхөж амрах хууль батлагдсангүй

2025-12-19

НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө

2025-12-19

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар БНХАУ-ын Ардын их сургуулийн Хүндэт доктор болжээ

2025-12-18

Л.Гантөмөрийн хүргэн бүжигчин, инфлюнсер Т.Саруултөгс насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлж байв уу

2025-12-18

Томилгоо: Сангийн яамны ТНБД асан Ж.Ганбат СЕХ-ны даргаар, түүний оронд Аудитын ерөнхий газрын дарга асан Г.Занданбатыг томилоно

2025-12-18

Хөгжлийн банкны өрөнд хураагдсан Гантиг вилла хотхоныг удахгүй ипотекийн журмаар нийтэд худалдан борлуулна

2025-12-18

НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна

2025-12-18

М.ЦОЛМОН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТЫН АЖЛЫН ҮР ДҮН БА ЭРХ ЗҮЙН ӨӨРЧЛӨЛТ

2025-12-17

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ (ITU) БАЙГУУЛЛАГЫН АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2025-12-17

Choco баарны эзэн М.Энхболдын “түрийвч” Б.Нямжав дэд сайд болов

2025-12-17

Тендер: МҮОНРТ 85 сая төгрөгөөр шинэ жилээ тэмдэглэнэ!

2025-12-17

Т.Баясгалан, Д.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээжээ

2025-12-17

“ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ХҮРГЭХ” СУДАЛГААНЫ АЖЛЫН ХЭСГИЙН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2025-12-17

С.Бямбацогт: Хувийн хэвшлийн хийж чадаж байгааг төр хийхгүй байх, зах зээлийг нь булаахгүй байхыг гол зарчмаа болгож байна

2025-12-17

Шинээр томилогдох дэд сайдуудын хэн нь хэн бэ?

2025-12-17

ЛИЙШЮР ТРИПС ТУРИЗМ ХХК ийн Гадаад харилцаа хариуцсан захирал А.Анужин: Бид 2025 онд боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр Япон, БНСУ-тай хамтран нийт долоон удаагийн төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн

2025-12-17

Элчин сайдуудын томилгооны “сет”: Ерөнхийлөгч Ө.Батбаяр, Лу.Болд нараа энэрч А.Төмөр, Ө.Энхтүвшин нарт төмөр нүүр үзүүлэв

2025-12-17

Террил Атиензагийн хэрэгт “хуурамч дүгнэлт” гаргасан байж болзошгүй Шүүх эмнэлэгийн дарга асан Г.Дагиймаа гэж хэн бэ?

2025-12-17

Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа

2025-12-17

Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоо ЕТГ-ын дэд дарга болов

2025-12-16

Террил Атиензагийн хэрэгт “хуурамч дүгнэлт” гаргасан байж болзошгүй Шүүх эмнэлэгийн дарга асан Г.Дагиймаа гэж хэн бэ?

2025-12-17

Л.Гантөмөрийн хүргэн бүжигчин, инфлюнсер Т.Саруултөгс насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлж байв уу

2025-12-18

Эхнэр нь золгүйгээр амиа алдсан Тайланд дахь Элчин сайд А.Төмөрийг эгүүлэн татжээ

2025-12-16

Томилгоо: Сангийн яамны ТНБД асан Ж.Ганбат СЕХ-ны даргаар, түүний оронд Аудитын ерөнхий газрын дарга асан Г.Занданбатыг томилоно

2025-12-18

Шинээр томилогдох дэд сайдуудын хэн нь хэн бэ?

2025-12-17

Элчин сайдуудын томилгооны “сет”: Ерөнхийлөгч Ө.Батбаяр, Лу.Болд нараа энэрч А.Төмөр, Ө.Энхтүвшин нарт төмөр нүүр үзүүлэв

2025-12-17

Choco баарны эзэн М.Энхболдын “түрийвч” Б.Нямжав дэд сайд болов

2025-12-17

Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоо ЕТГ-ын дэд дарга болов

2025-12-16

“Эрдэнэс Оюутолгой“-н Гүйцэтгэх захирал Э.Ганхүүг суллан, хилийн хориг тавьжээ

2025-12-16

ЛИЙШЮР ТРИПС ТУРИЗМ ХХК ийн Гадаад харилцаа хариуцсан захирал А.Анужин: Бид 2025 онд боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр Япон, БНСУ-тай хамтран нийт долоон удаагийн төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн

2025-12-17

Тендер: МҮОНРТ 85 сая төгрөгөөр шинэ жилээ тэмдэглэнэ!

2025-12-17

Шударга ёс тогтоно гэдэгт одоо л итгэж байна. Одоо ээжийн минь сүнс тайван нойрсож чадна

2025-12-15

Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа

2025-12-17

Малын даатгалаас гадна “малчингүй” болох цаг ойрхон байна

2025-12-15

Хөгжлийн банкны өрөнд хураагдсан Гантиг вилла хотхоныг удахгүй ипотекийн журмаар нийтэд худалдан борлуулна

2025-12-18

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан Террил Атиензагийн гэр бүл өнөөдөр 10:00 цагаас УЕП-т хэргийг сэргээн шалгуулах хүсэлтээ өгнө

2025-12-16

НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна

2025-12-18

С.Бямбацогт: Хувийн хэвшлийн хийж чадаж байгааг төр хийхгүй байх, зах зээлийг нь булаахгүй байхыг гол зарчмаа болгож байна

2025-12-17

Т.Баясгалан, Д.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээжээ

2025-12-17

М.ЦОЛМОН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТЫН АЖЛЫН ҮР ДҮН БА ЭРХ ЗҮЙН ӨӨРЧЛӨЛТ

2025-12-17

Сурталчилгаа