Ардчилсан намынхны байр суурийг мушгин гуйвуулж байгааг эсэргүүцэв  

Ардчилсан намынхны байр суурийг мушгин гуйвуулж байгааг эсэргүүцэв  

Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшиж буй Б.Баттөмөр цаг үеийн асуудлаар Ардчилсан намын байр суурийг илэрхийлж, хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр “2024 оны зургаадугаар сарын 15-16-нд шилжих шөнө хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсны дараа хэд хэдэн үйл явдал ар араасаа хөвөрлөө. Жишээлбэл, өчигдөр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-д нэр дэвшигч гэж байгаа Г.Сайханбаяр нар тусдаа мэдээлэл хийсэн.

Харамсалтай үйл явдал болсны дараа Ардчилсан намын удирдлага, нэр дэвшигчид Сант сумд очиж эмгэнэл илэрхийлэхээс гадна хэвлэлд байр сууриа илэрхийлсэн. Тэр үеэр ярьсныг өчигдөр МАН-ын удирдлагуудын зүгээс мушгин гуйвуулах, өөрөөр тайлбарлах хандлага ажиглагдаж буй учраас энэхүү хэвлэлийн хурлыг хийж байна.

Дээрх хоёр хүн өчигдөр мэдэгдэхдээ “Энэ бол улс төрийн захиалгат аллага юм” гэж хэлсэн хэмээж, ийм нэр томьёо ашигласан. Тэгвэл Ардчилсан намын зүгээс улс төрийн аллага гэсэн нэр томьёог ашигласан. Хоёр өөр тусдаа нэр томьёоны талаар ярьж байна шүү дээ. Талийгаач ямар шалтгааны улмаас өөд болсныг та бүхэн мэдэж буй байх. МАН-аас зохион байгуулсан хурал цуглаанд очихгүй гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн учраас амь хохирсон. Улс төрийн ямар нэгэн идеологт хөтлөгдөн хийсэн үйлдлийг улс төрийн үйлдэл гэж дүгнэдэг. Тэр ч утгаараа Ардчилсан намын зүгээс улс төрийн аллага юм гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Түүнээс биш улс төрийн захиалгат аллага гэсэн нэр томьёог ашиглаагүй юм аа. Ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байна. Нэг бол санаатайгаар, нэг бол буруу ташаа ойлгож ашиглаж байгаа болов уу гэж бодож байна.

Ардчилсан намын удирдлага, нэр дэвшигчид Сант сумд очиж хэвлэлд байр сууриа илэрхийлэхдээ өөр нэг үг ашигласан. “Хэн ийм үүрэг даалгавар өгснийг тодорхойлоорой” гэснийг захиалга гэж тайлбарлаад байх шиг байна. Энэ нь үндсэн хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, тухайн гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд хэрэгтэй гэдэг үүднээс хэн ийм үүрэг даалгавар өгсөн бэ гэдэг нь чухал. Нөгөө талаас сонгууль болоход улс төрийн намууд шадар туслах, менежер, цаашлаад ухуулагчдадаа иргэдтэй, өөр намынхантай яаж харьцах талаар сургалт ордог. Харамсалтай үйл явдал болсноос дүгнэхэд МАН сонгууль зохион байгуулах үйл явцдаа маш том алдаа гаргаснаас үүдэн эрдэнэт хүний амь эрсэдсэн. Иймээс Ардчилсан намын удирдлага, нэр дэвшигчдийн зүгээс тухайн тойргийн сонгуулийн менежер улс төрийн хариуцлага хүлээж, ажлаа өгөх ёстой гэж байр сууриа илэрхийлсэн. Хэдхэн хоногийн өмнө Ардчилсан намын нэр дэвшигчид болон гишүүд, удирдлагууд энэхүү индэр дээрээс мэдэгдэл хийхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрох ёстой гэж байр сууриа илэрхийлсэн. Энэ нь мөн сонгууль зохион байгуулах явцдаа алдаа гаргасан учраас хариуцлага хүлээ гэж байр сууриа илэрхийлсэн хэрэг.

Өөр нэг чухал зүйл нь Д.Амарбаясгалан, Г.Сайханбаяр нарын мэдэгдлээс харахад Г.Сайханбаяр гэж хүнийг Ардчилсан нам онцгойлон нэр дурдсан мэтээр ярьж байна лээ. Сант сумд хийсэн мэдэгдлийн үеэр Ардчилсан намын удирдлага, нэр дэвшигчид тухайн тойрогт МАН-аас нэр дэвшиж буй есөн хүнийг бүгдийг нь нэрээ татах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Түүнээс биш хэн нэгний нэрийг цохож дурдаагүй.
Г.Сайханбаяр гэдэг нэрийг МАН өөрсдөө гаргаж ирснийг хариуцлагатайгаар цохон тэмдэглэмээр байна. Нэг ёсондоо нэг хүнээр туг тахиад асуудлыг шийддэг өнгөрсөн 8 жилийн хандлагыг дахиад л энэ сонгуулийн үеэр гаргаж байна. Буруутныг МАН өөрсдөө тодорхойлсон гэж хэлж болно” хэмээн тодотгов.  

Мөн тэрбээр “Нийгмийг талцуулбал ямар бухимдалд хүргэдгийг Ардчилсан намын зүгээс энэ хаваржин сануулсан. Томсгосон тойрог, тэр дундаа супер мажоритар буюу нэг тойргоос тав болон түүнээс дээш хүн нэр дэвшиж буй энэ удаагийн сонгууль ихээхэн онцлогтой. Нийгмээ хуваах байдлаар ард түмний саналын 50 хувийг авах технологи хоцрогдсон. Ялангуяа энэ удаагийн сонгуулийн онцлог нь энэ. Ардчилсан намын зүгээс хар пиарыг зогсоох, нийгмийг талцуулахаа болихыг цаг ямагт сануулсаар ирсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж буй мэдээлэл хөдөө орон нутгийн иргэдийг ямар ихээр талцуулж, ямар харамсалтай үйл явдал гарахад хүргэснийг бид харлаа. Тиймээс Ардчилсан намын зүгээс нийгмийг хуваахаа, хар пиар цацахаа болих, мэтгэлцээнүүдэд оролцохыг уриалж байгаа” гэж ярилаа.

Сэтгүүлчийн зүгээс “Та нар хүний үхлээр шоудаад байгаа юм биш үү” гэсэн асуулт тавихад Б.Баттөмөр “Эрдэнэт хүний амь үрэгдчихээд байхад энэ талаар ярихаас өөр аргагүй, тийм биз? Юу болсныг тодорхойлохыг хүсэхээс өөр арга байхгүй. Үүнийг улс төржүүлж байна гэж дэвэргээд, үйл явдлыг мартуулах хандлага, сонирхол МАН-д байгаа. Ардчилсан намын зүгээс юу болсныг тодорхой болгоё, яагаад ийм явдал тохиолдов, яагаад ийм дээрэнгүй шинж чанар ард түмний дунд бий болчихов. МАН гэхээр бүхнийг мэддэг гэсэн хуучин систем рүүгээ яваад байгаа юм биш биз дээ гэдэг байдлаар Ардчилсан нам хандаж байгаа. Түүнээс биш эл харамсалтай хэргийг дэвэргэж, улс төржүүлээд байгаа зүйл огт байхгүй.

Аливаа улс төрийн нам, байгууллагыг албан ёсоор төлөөлөх эрх бүхий хүн гэж байдаг. Одоо яг энэ цаг мөчид Ардчилсан намын албан ёсны байр суурийг илэрхийлж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөл та бүхэн ийм албан ёсны байр суурийг хүргэхэд анхаараасай гэж хүсэж байна. Тэгэхгүй бол нийгмийг бухимдалд хүргэх бодит эрсдэл байна шүү дээ” хэмээн дурдав.

С.Баярцогт АН-ын генсек болж “Рио Тинто”-гийн хэлэлцээрийн баг Монголд ирэх цуутай өдрүүд

2 цаг 28 мин

Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ

5 цаг 22 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

8 цаг 7 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

9 цаг 28 мин

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

9 цаг 53 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

10 цаг 27 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

10 цаг 57 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

11 цаг 20 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

Өчигдөр 17 цаг 14 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

Өчигдөр 15 цаг 01 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

9 цаг 28 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

10 цаг 27 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

Өчигдөр 15 цаг 01 мин

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

10 цаг 57 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

Өчигдөр 17 цаг 14 мин

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

Сурталчилгаа