АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп: Ормузын хоолой бол олон улсын зам. Энэ замыг хэн ч хянахгүй. Үгэнд орохгүй бол Ираны холбоотон Оман улсыг ч бай болгоно

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп: Ормузын хоолой бол олон улсын зам. Энэ замыг хэн ч хянахгүй. Үгэнд орохгүй бол Ираны холбоотон Оман улсыг ч бай болгоно

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Лхагва гарагт дараах ууртай мэдэгдлийг хийв. 

Тэрээр "Ормузын хоолой бол олон улсын зам. Энэ замыг хэн ч хянахгүй. Үгэнд орохгүй бол Ираны холбоотон Оман улсыг ч бай болгоно" гэж мэдэгдэв.

Ингэж мэдэгдэх болсон шалтгаан нь Ираны зүгээс хоёр улсын хэлэлцээнд "АНУ-ын цэргийн бүслэлтээ бүрэн цуцлах, Орумзын хоолойг нэг сарын дотор эргэн нээсэн тохиолдолд  хоолойгоор дамжин өнгөрөх ачаа тээврийн хөлгүүдийг Оманы тал хамтран хянах зэрэг заалт багтсан тухай мэдээлжээ

Энэ мэдэгдлээс үүдэн Трамп дээрх ууртай мэдэгдлийг хариу хийсэн нь энэ юм. Тэрээр "Хэн ч тэр хоолойг хянахгүй. 

Оман бусад орны адил дүрэм журмыг мөрдөх ёстой. Үгүй бол та нарыг ч мөн бөмбөгдөнө" хэмээжээ. 

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.