Япон улсад авлига авсан төрийн албан хаагчийг 27 иен буюу 600 төгрөгөөр дутуу торгосон хэмээн прокурор нь эсэргүүцжээ
Япон улсын шүүх авлига авсан хэрэгт яллагдагчаар татагдсан нэгэн төрийн албан хаагчийг торгох ялаар шийтгэжээ. Гэвч прокурорын байгууллага энэ шийтгэлийг байх ёстой хэмжээнээс 27 иен буюу 600 төгрөгөөр дутуудуулсан гэж үзээд давж заалдахаар болсон байна. Тус төрийн албан хаагч А нь 2023 оны арван нэгдүгээр сараас эхлээд нэгэн барилгын компанийн захирлаас нийт 91.485 иений авлига авчээ. Прокурор түүнд 10 сарын хорих ял, 91.485 иений торгууль ногдуулахыг хүссэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн ч прокурорын яллах дүгнэлтийг хэвээр үлдээхээр шийдсэн юм. Гэвч шүүгч шийдвэрээ танилцуулахдаа 10 сарын хорих ял, 91.458 иенийн торгууль ногдуулав гэжээ. Өөрөөр хэлбэл "91.485" гэсэн тооны сүүлийн хоёр оронг андуурч хэлсэн аж.
Хэдий андуурч хэлсэн ч энэ шийдвэр хэвээр үлдэх тул прокурорын байгууллага давж заалдахаар болжээ. Прокукор хэлэхдээ "Энэ бол шударга бус зүйл. 27-хон иен гээд зүгээр өнгөрөөж болохгүй" гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.