Кембрижийн эрдэмтэд хүний арьсны эсийг 30 жилээр залуужуулах аргыг нээлээ
Их Британийн Кембриж хот дахь Бабрахамын хүрээлэнгийн эрдэмтэд хүний арьсны эсийн биологийн насыг 30 жилээр ухрааж чадсан түүхэн нээлт хийлээ.
Эрдэмтэд 53 настай хүний арьсны эсийг тусгай аргаар програмчилж, ердөө 13 хоногийн дотор 23 настай хүнийх шиг залуу, идэвхтэй эс болгон хувиргасан байна. Энэхүү шинэ арга нь арьсны эсийн коллаген ялгаруулах, шарх эдгээх үндсэн үүргийг нь хэвээр үлдээж, зөвхөн насыг нь ухрааж чадсан ажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.