Япон улсад баавгайнаас хамгаалах робот чоно эрэлт хэрэгцээ ихтэй байна
Сүүлийн үед Япон улсад баавгай хот руу болон орон сууцны хороолол руу нэвтэрч хүний аминд хүрэх тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан чонын дүрстэй, зэрлэг амьтдаас хамгаалах робот бүтээн зах зээлд нэвтрүүлсэн нь эрэлт хэрэгцээ ихтэй байна.
Тус улсын “Yomiuri Shimbun” сонинд мэдээлснээр, робот үйлдвэрлэгч “Ota Seiki” компанийн захиалга огцом нэмэгдэж, зэрлэг амьтнаас хамгаалах "Monster Wolf" нэртэй роботын үйлдвэрлэлээ гурав дахин нэмэгдүүлэх болжээ.
"Monster Wolf" нь хэт ягаан туяаны мэдрэгч ашиглан амьтныг илрүүлж, улмаар анхааруулах дуу чимээ гаргаж, хүчтэй LED гэрлээр араатан амьтдыг үргээдэг ажээ. .
Япон улсад өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас өнөөдрийг хүртэл баавгай хүн рүү 238 удаа дайрсан тохиолдол бүртгэгдэж, 13 хүн нас баржээ. Үүнийг мэргэжилтнүүд тайлбарласнаар өнгөрсөн жил ургац муу байснаас өлссөн баавгайнууд хоол хүнс хайн, хүн рүү довтлох болсон гэж тайлбарлажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.