Сэрэмжлүүлэг: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэргийлнэ үү
Сэрэмжлүүлэг: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 18-19-нд шилжих шөнө Хөвсгөл, Завханы нутаг, Архангайн хойд хэсгээр 0 градусыг давж, хөрсөн дээр цочир хүйтрэнэ. 19-ний өдөр Дундговийн нутаг, Өмнөговийн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. 18-19-нд шилжих шөнө Төв аймгийн хойд, 19-ний өдөр Хэнтийн хойд хэсгээр хүйтэн бороо орно.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 18-19-нд шилжих шөнө Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговийн нутаг, Хэнтийн хойд хэсгээр хүйтэн бороо, уулаараа нойтон цас орж, хөрсөн дээр цочир хүйтэрч, эрс сэрүүсэж, 19-нд Хэнтийн өмнөд, Дорноговь, Сүхбаатарын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.