Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслийн осол өмнөх онуудтай харьцуулахад зургаа дахин өсжээ

Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслийн  осол өмнөх онуудтай харьцуулахад  зургаа дахин өсжээ

Хэн хамгийн их өртөж байна вэ? ​

Бүртгэгдсэн ослын тохиолдлуудыг нас, хүйсээр нь ангилж үзвэл залуу үеийнхэн, тэр дундаа өсвөр насныхан хамгийн их хохирогч болж байна. Осолд өртөгсдийн 62.2% нь эрэгтэйчүүд (506 хүн) байгаа бол 37.8% нь эмэгтэйчүүд (308 хүн) байна. Өөрөөр хэлбэл 10 хүн тутмын 6-7 нь эрэгтэйчүүд байна.

Дулааны улирал буюу дөрөв болон тавдугаар саруудад осол огцом нэмэгддэг зүй тогтол ажиглагджээ. ​

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар (ШШЕГ) болон ГССҮТ-д бүртгэгдсэн харамсалтай баримтуудаас дурдвал,

​2025 онд 24 болон 25 настай хоёр залуу мопедтой явж байгаад машин, автобусны араас мөргөж нас барсан. Мөн 17 настай охин мопедтой явж байгаад том машинд мөргүүлж, 38 болон 60 настай иргэд суудлын машинтай мөргөлдөж амиа алджээ. ​2026 онд ердөө 15 болон 16 настай хоёр хүү суррон (Sur-Ron) унаж яваад онхолдож, залуу насандаа хорвоог орхисон бол, 36 настай эрэгтэй мопедтой шон мөргөж нас барсан байна. ​

Скүүтер, мопед, суррон унаж байгаа залуус та бүхэн хамгаалалтын малгай өмсөх, хурдаа тохируулж, замын хөдөлгөөний дүрэм баримтлахыг уриалж байна. Эцэг эхчүүд ч мөн насанд хүрээгүй хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулах цаг болжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.