Танилц: 12 хоногийн хугацаанд халуун ус хязгаарлах байршлууд
Нийслэлийн дулааны шугам сүлжээг засах ажил өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхэлсэн билээ.
Энэ хүрээнд ирэх Лхагва гарагт буюу зургаадугаар сарын 24-нд дараах байршлуудад 12 хоногийн хугацаатай халуун ус хязгаарлахаар болжээ
Халуун ус хязгаарлах хороолол: Говь ХК, Натур агро ХХК, Вокзал, 2-р хороолол УДДТ-79, 81-с хангагддаг хэрэглэгчид, 2, 3, 4, 6-р бичил хороолол орчим, мөн Төв гандан хийд, хуучнаар Эх нялхас, МҮОНРТ орчмын хэрэглэгчид, Түндэмүн сан, Гурван билэг их дэлгүүрийн урд тал орчмын хэрэглэгчид, ТБД андууд дэлгүүр орчмын хэрэглэгчид, УДДТ-85-с хангагддаг хэрэглэгчид, Гранд плаза төв орчмын хэрэглэгчид, УДДТ-116-с хангагддаг хэрэглэгчид, Макс молл худалдааны төв орчмын хэрэглэгчид, Төмөр замын удирдах газар, 73-р сургууль, УДДТ-80-с хангагддаг хэрэглэгчид. Кёкүшюзан, UB palace, БГД-н цагдаа, Төмөр замын коллеж орчмын хэрэглэгчид.
- Хийгдэх ажил: ДХ-791-ДХ-7203 хооронд 2ф500мм голчтой 60 хос метр шугамыг шинэчлэн солино. ДЗ-764 цэгт таслах 1Ф700мм хаалт, Насос станц №6-д ерөнхий коллекторын 1Ф500мм хаалт, ХЦТ С-728 доторх 1Ф300мм таслах хаалт, ДХ-7101 цэгт салааны Ф250мм хаалт, ДХ-605 цэгт салааны 2Ф250мм таслах хаалт алтуудыг тус тус шинэчлэн солино. Урсгал засварын ажил хийгдэнэ.
ЗУНЫ ИХ ЗАСВАРЫН ТӨЛӨВЛӨГӨӨТ ЗОГСОЛТ №5 /Хугацаа: 2026.06.24-07.06/
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.