ДАШТ: Алдартай тамирчдыг яагаад “ямаа” гэж нэрлэдэг вэ?

ДАШТ: Алдартай тамирчдыг яагаад “ямаа” гэж нэрлэдэг вэ?

Хөлбөмбөг, сагсан бөмбөгийн мэдээ унших үед Криштиану Роналду, Лионель Месси, Майкл Жордан нарын нэрийн ард ямааны "эможи" байдгийг анзаарсан уу?

Эдгээр шилдэг тамирчдыг яагаад ямаатай зүйрлэдэг талаарх мэдээллийг хүргэж байна. 

1. Энэ бол шууд утгаараа ямаа биш, харин GOAT буюу Greatest Of All Time буюу "Бүх цаг үеийн хамгийн агуу нь" гэсэн англи өгүүлбэрийн товчлол юм. ​

2. Анх 1960-аад онд домогт боксчин Мухаммед Али өөрийгөө "The Greatest" гэж нэрлэдэг байжээ.  Үүнээс үүдэн түүний эхнэр 1992 онд "G.O.A.T. Inc" компанийг байгуулснаар энэ үг албан ёсоор спортын ертөнцөд "нутагшсан" юм. 

​3. Хамгийн хачирхалтай нь Америкт 1990-ээд оноос өмнө тоглолтын чухал үед алдаа гаргаж, багаа хожигдолд хүргэсэн тамирчинг "золиосны ямаа" (scapegoat) гэж ёжилдог байв. Харин өнөөдөр энэхүү нэршил тамирчны авч болох хамгийн дээд хүндэтгэл үг болжээ. 

 ​Одоо үед сошиал медиад урт өгүүлбэр бичих шаардлагагүй, зүгээр л GOAT гэж бичхэд "Энэ бол түүхэн дэх хамгийн шилдэг нь" гэдгийг дэлхий нийтээрээ шууд ойлгодог соёл тогтоод байна . 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.