Г.Батсайхан: Хан-Уул дүүргийн нийт 7 хорооны 18 байршилд орон сууцнууд хөрсний усанд автаад байна

Г.Батсайхан: Хан-Уул дүүргийн нийт 7 хорооны 18 байршилд орон сууцнууд хөрсний усанд автаад байна

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Г.Батсайхантай ярилцлаа. 

- Хан-Уул дүүргийн тухайд хөрсний ус, үерийн эрсдэл иргэдийн түгшүүрийг төрүүлж байна. Үүн дээр та бүхэнд ямар судалгаа байдаг вэ?

-Үүн дээр хоёр асуудал байгааг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, үер усны асуудал. Улаанбаатар хотод үерийн ус зайлуулах байгууламж дутагдалтай байна. Нийслэлийг зорьж суурьших хүн амын урсгал хурдацтай нэмэгдэхийн хэрээр үер усны байгууламжуудыг төлөвлөж, бүтээн байгуулах ажлыг шуурхайлах шаардлага тулгарч байгаа. Үүнд дүүрэг, нийслэл анхаараад ажиллаж байна. Нөгөөх нь хөрсний усны асуудал. Бороо хур элбэгшиж, голын усны түвшин нэмэгдсэнээр хөрсний ус дээшилдэг. Манай дүүргийн тухайд 7 хорооны 18 байршилд нэр бүхий орон сууцны хорооллуудад хөрсний усны асуудал хөндөгдөж байна.   

-Барилгын зоорийн болон В1 давхарт хөрсний ус шүүрч байгаа нь юутай холбоотой вэ? 

-Би хэдхэн хоногийн өмнө яг энэ асуудлаар газар дээр нь очиж танилцаад, иргэдийн гомдол саналыг сонсоод явсан. Ерөөсөө л энэ бол цэвэр технологийн алдаа. Нэг байршилд баригдсан хоёр барилгын нэгнээс нь хөрсний ус ундраад, нөгөөх нь зүгээр байдаг. Энэ бол барилгын компани стандарт нормоо зөрчсөн, технологийн алдаа гаргасан, хяналт шалгалт дутуу тавигдсан, туршлага дутсан асуудал юм. Хөрсний устай холбоотой гомдол, дуудлага бүр дээр мэргэжлийн байгууллагууд очиж ажиллаж байна. Гэхдээ байнга ус шавхаад байна гэж байхгүй. Цаашлаад ийм байдал удаан үргэлжилбэл барилгын насжилтад нөлөөлнө. 

-Шийдэх боломж бий юу?

-Мэргэжлийн хүний хувьд инженерийн шийдлүүдийг судалж байсан. Шийдэх технологиуд бий. Дэлхийн улс орнууд далай дээр байшин барьж, гүүр тавьж байхад манайд хөрсний ус нэвчилтийг шийдэхэд хэцүү биш. Хөрсний ус шүүрсэн бүх барилгын асуудлыг шийдэж, шүүрэлтийг зогсоох ёстой. Үүнд онцгой анхаарна. Наад барилга чинь хувийн өмч болсон гээд иргэнээ хаяж болохгүй. 

-Та компани технологийн алдаа гаргасан гээд шууд хэлчихлээ. Асуудал тарьсан компаниудыг хэрхэх вэ?

-Хууль хяналт, мэргэжлийн байгууллагууд холбогдох дүгнэлт, хяналт шалгалтаа хийнэ. Миний хувьд байнга шахаж шаардаж, үр дүн гартал явна. Явах ч үүрэгтэй хүн. Гэхдээ бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Төрөөс бүхнийг хянах ёстой гээд нүсэр аппарат ажиллаад байх төвөгтэй. Зардал мөнгө нь яах билээ. Бас төр данхайж, шат дамжлага нэмэгдэх тусам хүнд суртал, авлигын асуудал дагаж босож ирдэг. Тиймээс асуудлыг олон талаас нь нягталж ойлгох хэрэгтэй. Өнөөдөр арматур боож байгаа ажилтан, мужаан, барилгын инженер, удирдлагууд ямар хариуцлага үүрч байгаагаа ойлгож, стандарт, дүрэм журмыг ягштал баримтлаад явчихвал болох зүйл. Эдгээр байранд хүн амьдарч, хүүхдүүд өсөн бойжиж байна. Маш хариуцлагатай, хяналттай ажиллах ёстой гэх сэтгэл зүрх чухал. Хоёрдугаарт, тэртээ тэргүй чанаргүй компаниуд зах зээлийн зарчмаар шигшигдэнэ. Өрсөлдөөн дундаас иргэд чанартайг нь сонгоно.

Нөгөө талаас иргэд орон сууц, барилга худалдах авахдаа маш сайн хянаж шалгах мэдлэг туршлагатай байх ёстой. Олон зуун саяар яригдах эд хөрөнгө шүү дээ. Хэчнээн сайн байршилтай байлаа гээд чанаргүй бол өөрийн болоод бусдын амь нас, эд хөрөнгө, боломжийг үгүй хийх эрсдэлтэй. Энэ болгон чинь явсаар байгаад чанаргүй гүйцэтгэлтэй компаниудыг зах зээлийн жамаар солигдоно.

 

С.Баярцогт АН-ын генсек болж “Рио Тинто”-гийн хэлэлцээрийн баг Монголд ирэх цуутай өдрүүд

1 цаг 20 мин

Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ

4 цаг 14 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

6 цаг 58 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

8 цаг 20 мин

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

8 цаг 45 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

9 цаг 19 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

9 цаг 49 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

10 цаг 12 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

Өчигдөр 17 цаг 14 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

Өчигдөр 15 цаг 01 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

8 цаг 20 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

9 цаг 19 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

Өчигдөр 15 цаг 01 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

9 цаг 49 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

Өчигдөр 17 цаг 14 мин

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

Сурталчилгаа