Хууль бусаар давхар цалин авдаг, Б.Энхбаярын "халаасны хүн" гэх Д.Гантуяа гэж хэн бэ?

Хууль бусаар давхар цалин авдаг, Б.Энхбаярын "халаасны хүн" гэх Д.Гантуяа гэж хэн бэ?

ЗГХЭГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж буй Д.Гантуяатай холбоотой давхар цалинжилт, ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээлэл олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. 

Тэгвэл төрийн мөнгөөр гараа угааж суудаг гэх Д.Гантуяа гэж хэн бэ?

Хилийн цэргийн хурандаа цолтой түүнийг төр, төсвийн мөнгөөр хууль бусаар давхар цалинжиж, цолны нэмэгдэл авч буй асуудал шуугиан дагуулж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн хамаарал бүхий этгээдтэй холбоотой ашиг сонирхлын зөрчил ил болоод байна.

Хэвлэлүүдээр цацагдсан мэдээллээс үзвэл, Д.Гантуяа нь Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс "Дэд захирал" буюу ТТ02 ангиллаар давхар цалин авдаг байна.

Тэрбээр өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байгаад, өдгөө Засгийн газрынХэрэг эрхлэх газарт шилжин ажиллах болсон. Гэвч ийнхүү ажлын байраа өөрчилсөн хэдий ч Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээсавдаг дээрх давхар цалин болон хурандаа цолнынэмэгдлийг үргэлжлүүлэн авсаар байгаа ньтөрөөс хууль бусаар санхүүжиж буй хэлбэр хэмээн шүүмжлэгчдийн зүгээс үзэж байгаа юм.

Үүнээс гадна түүний хамаарал бүхий этгээдтэй холбоотой ашиг сонирхлын зөрчлийн асуудал олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ. Тодруулбал, Д.Гантуяагийн дүүгийнх нь нөхөр уг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт нягтлан бодогчоор ажилладаг байна. Мөн олон нийтийн шүүмжлэлд түүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаярын нөлөөний хүн хэмээн дурдсан бөгөөд энэхүү улс төрийн хамаарал нь түүний албан тушаалын өсөлт болон давхар цалинжилтын асуудалд нөлөөлсөн байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Д.Гантуяатай холбоотой энэхүү асуудал нь шинээр гарчирсэн сэдэв биш бөгөөд өмнөх үйл явдлуудын он дарааллаас харахад тодорхой баримтууд нэгийг өгүүлнэ. Тухайлбал, 2024 оны 4 дүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажиллах үед Д.Гантуяа нь тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж, албан ёсны уулзалтад оролцож байжээ. Улмаар 2025 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдсанаар, Д.Гантуяань Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн "Дэд захирал" албан тушаалаар бүртгэгдсэн бөгөөд тухайн онд өөрийн орлогоо 120,065,000 төгрөг гэж мэдүүлсэн байдаг.

Өнөөдрийн байдлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Гантуяа нь Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт дэд захирлын орон тоон дээр давхар бүртгэлтэй байж, төсвөөс давхар цалин, хурандаа цолны нэмэгдэл авсаар байгаа асуудал шийдэгдээгүй байна. Мөн өөрийн хамаарал бүхий этгээдийг тус эмнэлэгт ажиллуулж буй ашиг сонирхлын зөрчил нь төрийн албаны ёс зүй, хариуцлагын тогтолцоон дэргэлзээ төрүүлж, иргэдийн дунд хүчтэй шүүмжлэл дагуулсан хэвээр байгаа тул цаашид холбогдох байгууллагуудаас ямар арга хэмжээ авах нь анхаарал татаж байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.