"Херо" Б.Баатар шүүгчээсээ татгалзлаа

"Херо" Б.Баатар шүүгчээсээ татгалзлаа

АТГ-аас найруулагч Б.Баатарыг хоёр жил гаруйн хугацаанд шалгаж байгаа билээ.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад байгаа ба яллагдагч Б.Баатарт хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм.

Тэгвэл өнөөдөр /2026.10.02/ Б.Баатарыг цагдан хорих санал гаргасныг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэх товтой байсан ч хурал эхэлсэн даруйд Б.Баатарын өмгөөлөгч шүүгчээс татгалзлаа.

Ингэснээр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч тэдний гаргасан "шүүгчээс татгалзах" саналыг шийдвэрлэх болж байна. Б.Баатарын талаас шүүгчээс татгалзсан татгалзал нь хуульд заасан үндэслэлийг хангаж байвал тухайн шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажилагаанаас чөлөөлж, дахин хурал зарлах юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.