Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболдын урилгаар БНСУ-ын Инчеон хотын Жүн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Жүн Дон Жүн болон тус дүүргийн эмнэлгийн салбар хариуцсан Мин Ёон Ки нар бусад зочин төлөөлөгчдийн хамт Сүхбаатар дүүрэгт зочиллоо. Зочид төлөөлөгчдийг дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд, Засаг дарга М.Алтангэрэл нар хүлээн авч уулзан дүүргийн төсвийн хөрөнгөөр 13 дугаар хороонд ашиглалтад орсон Сэлбэ Нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаан талаар танилцууллаа. Энэ үеэр Жүн дүүргийн эмнэлгийн салбарааас Сэлбэ нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг авч эмнэлгийн боловсон хүчин болох эмч, сувилагчдыг БНСУ-ын томоохон эмнэлгүүдэд харилцан туршлага солилцуулах сургах талаар санал солилцсон байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
