Дэлхийн шатрын олимпиадад түүхэн ялалт үргэлжилсээр
Шатрын Дэлхийн олимпиадад өрсөлдөж буй манай эмэгтэйчүүдийн шигшээ баг дахин гайхалтай тоглолт үзүүлж, хүчтэй өрсөлдөгч Болгар улсын шигшээ багийг 2.5 : 1.5 харьцаагаар буулган авч, чухал ялалт байгууллаа.
Тоглолтын дүн:
1-р ширээ: WIM Б.Мөнгөнзул (2402, хар) – IM Salimova Nurgyul (2439) ½ : ½
2-р ширээ: WGM Т.Мөнхзул (2290, цагаан) – WGM Toncheva Nadya (2408) 1 : 0
3-р ширээ: WCM Х.Баясгалан (2285, хар) – WGM Krasteva Beloslava (2343) ½ : ½
4-р ширээ: IM Б.Мөнгөнтуул (2317, цагаан) – FM Peycheva Gergana (2225) ½ : ½
WGM Т.Мөнхзул өөрөөсөө өндөр рейтингтэй тамирчинг цагаан талаас ялж, багтаа хожлын үнэтэй оноог авчирсан бол бусад гурван ширээнд манай тамирчид ширүүн тэмцэл өрнүүлж, эвийн гэрээ байгуулснаар багийн ялалтыг баталгаажууллаа.
Манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг дөрөвдүгээр байрт бичигдэж эхэллээ. Халимаг улсын Ерөнхийлөгч асан, Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч Кирсан Николаевич Илюмжинов хоёр багийн тоглолтыг үзсэн байна.
Узбекистан Улсын Самарканд хотноо болж буй Шатрын Дэлхийн 46-р олимпиад энэ сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.