Францын шигшээг буулган авч түүхэн ялалт байгууллаа

Францын шигшээг буулган авч түүхэн ялалт байгууллаа
Оюун ухааны спортын Дэлхийн Олимпиадад манай эмэгтэйчүүдийн шигшээ баг гайхалтай тоглолт үзүүлж, Франц улсын шигшээ багийг 2.5 : 1.5 харьцаагаар буулган авч, чухал ялалт байгуулжээ. 
Тодруулбал уг тоглолтод WCM Х.Баясгалан (2285) туршлагатай IM Milliet Sophie-г (2358) хар талаас гайхалтай ялалт байгуулж багтаа үнэтэй оноог авчирсан бол, бусад ширээнд манай тамирчид болох WIM Б.Мөнгөнзул (IM Daulyte-Cornette Deimante-тай), WGM Т.Мөнхзул (GM Sebag Marie-тай), мөн IM Б.Мөнгөнтуул (WIM Schippke Manon-тай) нар өрсөлдөгчтэйгээ тун ширүүн, тэнцүүхэн өрөг өрнүүлж, эвийн гэрээ байгуулснаар багийн ялалтаа баталгаажуулсан байна.
Өнөөдөр тэмцээнийг тэргүүлэгч Хятад, Казахстаны багуудын араас 12 оноотойгоор 3-7 дугаар байруудыг хуваан эзэлж буй манай баг Болгарын багийн эсрэг хүч үзнэ.
 
Оюун ухааны Их Наадам буюу 46 дахь удаагийн Дэлхийн Шатрын Олимпиад Узбекистан улсын түүхэн Самарканд хотноо есдүгээр сарын 15-ны өдөр нээлтээ хийсэн бөгөөд дэлхийн шилдэг шатарчид ухаан сорьж байна.
Энэ удаагийн олимпиад нь оролцогчдын бүрэлдэхүүн болон масштабдаа шинэ амжилт тогтоож нийт 400 баг, нээлттэй ангилалд 208 баг, эмэгтэй ангилалд 192 баг оролцож байна. Мөн 1,971 тамирчин оролцож байгаагаас их мастер 233, олон улсын мастер 233 байгаа бол хамгийн залуу тамирчин 9 настай Жессика Кобейсси, хамгийн ахмад тамирчин 82 настай Жулиа Лебел-Ариас оролцож байгаа аж.
 
 
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.